347,027 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

347,027 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 96,230,223 төгрөгийн үнийн дүн бүхий 347,027 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шуудан" ХК (MNP +7.47%), "Монгол Базальт" ХК (MBW +5.31%) болон "Би ди сек" ХК (BDS +4.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -9.52%), "Талх чихэр" ХК (TCK -4.83%) болон "Багануур" ХК (BAN -3.01%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 47,628 ширхэг нэгж эрхийг 38,773,778 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 994,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.4% хувиар өсч, 37,372.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,119,951,180,321 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж