“Ардчилал”-ын андууддаа баяр хүргэе

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

“Ардчилал”-ын андууддаа баяр хүргэе

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж байсан тэртээх 20 жилийн өмнө анхны дугаараа уншигчиддаа өргөн барьж, олон нийтийг эрх чөлөөт нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд түүчээ нь болсон, эдүгээ 1000 дахь дугаараа өлгийдөн авч буй  “Ардчилал” сонины хамт олондоо “Ардын эрх” сонин,  www.news.mn  сайтын хамт олноос баярын мэнд хүргэж байна.

Асар хурдацтайгаар хөгжиж буй мэдээллийн орон зайд хариуцлагатай, хараат бус, тэнцвэртэй, бусдад хүндэтгэлтэй, хүнлэг, иргэний байр суурьтай байх сэтгүүл зүйн үндсэн зарчмыг мөрдлөг болгон ажиллаж буй танай хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэхийн хамт мэргэжил нэгт андууддаа
Үзэг тань үргэлж хурц,
Үг тань ямагт үнэн байх болтугай хэмээн ерөөе.
“Ардын эрх “, www.news.mn вэб сайтын хамт олон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж