Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Бяцхан эрхэм дээдэс

Бяцхан эрхэм дээдэс

Их Британийн хатан хаан II Элизабеттагийн 96 насны ой өнөөдөр /2022.04.20/ тохиож байна. Хамгийн урт насалсан хатан хаан төрсөн өдрөө Сандрингемд тэмдэглэхээр гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт нисдэг тэргээр эдлэн газар руугаа явжээ.

Төрсөн өдрөөс гадна удахгүй түүний хаан ширээнд суусны 70 жилийн ой болно. Энэ ойд зориулж АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани бяцхан эрхэм дээдсийг бүтээжээ. Хүүхэлдэй хатан хаан Мэригийн хуримын өмсгөлөөс санаа авсан цагаан даашинзтай бөгөөд энгэрийн туузан дээрээ бяцхан одонгууд зүүжээ. Ягаан өнгийн одонг хатан хааны эцэг VI Жорж, цэнхэр өнгийн туузыг өвөө VI Жорж бэлэглэж байжээ. Харин бэлхүүс хэсэгт зүүсэн мөнгөн тэмдэг нь Их Британийн хамгийн өндөр дээд одон болох Гартерын од юм байна.

II Элизабеттагийн  хаан ширээнд суусны 70 жилийн ойг ирэх зургаадугаар сарын 2-5-ны хооронд тэмдэглэх юм байна. Энэ хүрээнд Букингемийн ордонд “Trooping the color” тоглолт тавигдана. Уг тоглолт нь цар тахлын дараа анх удаа бүрэн эхээр тайзнаа тавигдах гэж байна. Түүнчлэн Гэгээн Паулын сүмд хатан хаанд талархал илэрхийлэх ёслол болох аж. Үндсэн арга хэмжээнээс бусад үед ч гэсэн бүтэн жилийн турш хааны гэр бүлийн гишүүд улс орныг тойрон аялж, 70 жилийн ойд зориулсан чухал үйл явдлуудад оролцох болно.

Түүнийг хаан ширээнд залрах үе буюу 1952 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэггүй байсан тул улстөрчид залуу эмэгтэй ийн хаан ширээнд сууж байгаад эргэлзэж байсан. Гэвч тэдний буруу байсныг II Элизабетта баталж, өөрийгөө чадварлаг удирдагч, дипломатч гэдгээ харуулсан юм. Хатан хаан ойн баяраа тэмдэглэж байгаа энэ үед алдартай тоглоом үйлдвэрлэгч брэнд манлайлагч, анхдагч, түүхэн эмэгтэйн дүрийг ийн бүтээсэн нь шинэ үеийнхэнд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Хүүхэлдэй өнөөдрөөс эхлээд хязгаарлагдмал тоогоор худалдаалагдана.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж