Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд осолд өртөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд осолд өртөөгүй гэв

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд осолд өртөөгүй гэв

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд осолд өртсөн гэх мэдээлэл гарсанч тус байгууллагаас нэг ч удирдах ажилтан осолд өртөөгүй гэж мэдээлэв.

Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолджээ.

Эрүүл мэндийн байгууллагаас “Ослын улмаас биеийн байдал нь маш хүнд байгаа хоёр иргэнийг яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна” гэсэн хүсэлт ирсэн байна. Тус хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэжээ.

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги эмнэлгийн анхны тусламжийн нислэгээ ийнхүү үйлдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж