​Нийтлэг ашигладаг АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

​Нийтлэг ашигладаг АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй гэв

​Нийтлэг ашигладаг АИ-92 бензиний үнэ нэмэгдэхгүй гэв

Шатахуун импортлогч компаниуд АИ-95 болон дизель түлшний үнээ өчигдрөөс нэмсэн билээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр иргэдийн дийлэнх нь ашигладаг АИ-92 төрлийн авто бензиний үнэд өөрчлөлт орохгүй юм байна. АИ95, дизель түлшний үнэ нэмэгдсэн нь олон улсын зах зээл, хилийн үнийн өсөлттэй холбоотой гэж албаныхан тайлбарлалаа. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас ОХУ-ын холбогдох талтай уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд АИ92 төрлийн авто бензиний хилийн үнийг ойрын гурван сарын хугацаанд нэмэхгүйгээр тогтвортой үнээр нийлүүлэхээр болсон аж. Шатахуун импортлогч компаниудаас тодруулахад Улаанбаатар хотод АИ-95 литр нь тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж 3260 төгрөг, АИ-98 200 төгрөгөөр нэмэгдэж 3700, дизель түлш 250 төгрөгөөр нэмэгдэж 3380 төгрөг болсон байна. Тэдний тайлбарласнаар АИ-92 бензиний үнэ ойрын хугацаанд нэмэгдэхгүй гэв.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосын бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр Гадаад зах зээл дээрх түүхий тосны үнэ сүүлийн гурван сард дандаа өсөлттэй байгаа. Үүнийг дагаад ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын дөрөвдүгээр сарын үнэ нэмэгдсэн. АИ-80, АИ-92, АИ-95, АИ-98 авто бензиний үнэ тонн тутамдаа 168 ам.доллароор, дизель түлш 152 ам.доллароор нэмэгдсэн үнээр нийлүүлэх санал өгсөн. Энэ нь дотоодын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байна.АИ-92 авто бензиний тухайд нийлүүлэгч талтай УУХҮЯ-ны сайдын зүгээс гурван сарын хугацаанд тодорхой хэмжээгээр бууруулах, тогтвортой үнээр худалдаж авах яриа хэлцэл хийсэн. Тэр утгаар АИ-92 авто бензиний үнэ харьцангуй саармагжсан ба нэмэгдэхгүй, тогтвортой байх болов уу гэсэн хандлагатай байна. Улаанбаатар хотод АИ-92 2,390 төгрөг байгаа. Ерөнхийдөө долларын ханш тогтвортой байвал саармагжаад тогтворжих боломжтой. Харин АИ-95 авто бензиний үнэ өчигдөр 200 төгрөгөөр нэмэгдэж, 3,270 төгрөг болсон” гэлээ.

Э.МӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж