Уран зураг сэргээн засварлах лабораторийн интерьер гүйцэтгэлийн ажилд урьж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Уран зураг сэргээн засварлах лабораторийн интерьер гүйцэтгэлийн ажилд урьж байна

Уран зураг сэргээн засварлах лабораторийн интерьер гүйцэтгэлийн ажилд урьж байна

Заxиалагч: “Монголын Урлагийн Зөвлөл”  төрийн бус байгууллага

Ивээн тэтгэгч: "М Си Эс" Холдинг ХХК

Ажил гүйцэтгэх хугацаа: 40 хүртэл хоног байна

Барилгын байршил: Улаанбаатар Сүхбаатар дүүрэг, Соёлын Төв Өргөө, Монголын Уран Зургийн Галерей

Зориулалт: Соёлын өвийг сэргээн засварлах зориулалтын 120 мкв талбай бүхий лаборатори

Худалдан  авах ажиллагааны мөрдөх журам: Хязгаарлагдмал тендер: Ажлын туршлага, гүйцэтгэлийн чанарт суурилсан үнэлгээний зарчимаар сонгон шалгаруулна.

Лабораторийн интерьер гүйцэтгэлийн ажлыг сонирхсон компани нь халаалт агаар сэлгэлт, галын ба хулгайн эсрэг дохиолол угсралт, барилгын интерьер заслын үйлчилгээг батлагдсан ажлын зургийн дагуу нийлүүлэх чадавхи бүхий ханган нийлүүлэгч гэдгээ тодорхойлохын тулд дараах мэдээллийг heritage@artscouncil.mn болон artgalleryofmongolia@gmail.com хаягаар 2022 оын 5 сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Ерөнхий мэдээлэл:

  • Хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг харуулсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан байх/
  • Татварын газрын цахим тодорхойлолт /дутуу төлөлт 0 байх, эх хувь/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр зээлгүйг батлах тодорхойлолт /Эх хувь/
  1. Санхүүгийн чадвар:
  • Харьяалагдах банкны тодорхойлолт /Тус банкинд тулгамдсан өргүй байх/
  • Харилцагч банкны дансны хуулга /Дансны үлдэгдэл 20 сая төгрөг ба түүнээс дээш/ эсвэл уг ажлын барилгын материалын 30 хувийг худалдан авах, ажиллах хүчний зардлын 50 хувийг компани урьдчилан өөрөө даах чадвартайг санхүүгийн ажилтан гаргаж удирдлагаар баталгаажуулж ирүүлэх.
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт

3.Техникийн чадавхи болон туршлага:

  • Сүүлийн 2 жилийн интерьер заслын ажлын туршлагын мэдээллийг жагсаалтаар гаргаж, гэрэл зургийн хамт ирүүлэх
  • Өмнөх гүйцэтгэсэн интерьер заслын ажлын гэрээний хуулбарууд
  • Инженер техникийн ажилтаны судалгааны хүснэгт, ажилтан бүрийн танилцуулга, инженер техникийн ажилтаны мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар.

Оролцох сонирхолтой компаниуд ажлын тоо хэмжээ,интерьерийн иж бүрэн зураг төслийг 99063796,  99166627 утсаар холбогдон авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Урлагийн Зөвлөлийн 11-319015,11-319017 Уран зургийн галерейн 99166627 утсаар холбогдон авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж