“Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл буурчээ

“Оюутолгой”-н зэсийн баяжмалын үйлдвэрлэл буурчээ

“Оюутолгой” компани энэ онд 110-150 мянган тонн зэсийн баяжмал, 135-165 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Баяжмал дахь зэс болон алтны агууламж буурснаар энэ онд экспортын орлого өмнөх оноос буурах төлөвтэй байгаа аж.

Тус компанийн мэдээлэлд дурдсанаар, оны эхний улиралд ил болон гүний уурхайгаас 30.3 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Баяжмал дахь алтны хэмжээ 59 мянган унц болж, өмнөх оны мөн үеэс 60 хувиар буурсан байна. Өмнө нь тооцоолж байсанчлан хүдэр дэх зэс болон алтны агууламж буурсан нь үйлдвэрлэлийн хэмжээ буурахад нөлөөлжээ.

Дашрамд дурдахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, манай улс дөрөвдүгээр сарын 8-наас 14-ний өдрүүдэд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн манай улс он гарснаас хойш 680 тн катодын зэс экспортолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж