Түүхий эдийн үнэ өндөр байгаа нь экспортыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Түүхий эдийн үнэ өндөр байгаа нь экспортыг дэмжив

Түүхий эдийн үнэ өндөр байгаа нь экспортыг дэмжив

Оны эхний улиралд хэдийгээр хил гаалийн хязгаарлалттай байсан ч гадаад худалдаа 251 сая ам.долларын ашигтай байв. Экспортын орлого 2 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй бараг ойролцоо түвшин юм. Үүний 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.

Уул уурхайн экспортыг задалж харвал, хил дээрх хязгаарлалттай холбоотой тоо хэмжээ багассанаас шалтгаалж орлого 1,298 сая ам.доллараар буурсан бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж 1,324 сая ам.доллараар өсчээ. Өөрөөр хэлбэл, экспортын тоо хэмжээ буурсан ч үнэ өндөр учраас нийт орлого хэвийн байсан байна.

Оны эхний гурван сард 2.5 сая тонн нүүрс экспортлосноор 676 сая ам.долларын орлого олжээ. Харин өнгөрсөн 2021 оны мөн үед 6.6 сая тонн буюу 2.6 дахин их нүүрс зарсан ч орлого 689 сая ам.доллар байв. Энэ нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 400 ам.доллар давж, зургаа дахин өссөний нөлөө байв.

Хүснэгт: Зарим гол түүхий эдийн экспорт, I улирал

Түүнчлэн зэсийн үнэ 10 мянга ам.доллар давж, алтны үнэ 2000 ам.доллар давж, түүхэн дээд хэмжээндээ хүрээд байв. Хилийн хязгаарлалтаас үүдэж Монгол Улсын экспортын хэмжээ биетээр буурсан ч үнийн өсөлтийн “ачаар” гадаад худалдаанд өндөр алдагдал хүлээгээгүйг харуулж байна. Цаашид хилийн асуудал шийдэгдвэл экспортын орлого өсч, худалдааны ашиг нэмэгдэх, улмаар төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлэх боломжтой байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж