Италийн Ювентус клуб ЦСКА Москва багтай тохиролцоонд хүрч Серб жигүүр Милош Красичийг эгнээндээ нэгтгэлээ. Италийн хэвлэлүүдийн бичиж байгаагаар Юве 15 сая еврог ЦСКА-д төлсөн байна. Ингэснээр Милош Красич таван жилийн турш “хуучин ноёд”-ын төлөө хүчин зүтгэхээр болжээ. Энэ хугацаанд хэдий хэмжээний цалин авахыг өнөөдрийн эмнлэгийн үзлэгийн дараа талууд тохиролцох гэнэ. Одоо 25 настай Красич нь ЦСКА багийн хамт оросын прэмьерлигт хоёр удаа түрүүлж, Оросын цомыг дөрвөн удаа, УЕФА-ын цомыг 2005 онд тус тус гардаж байсан юм. Энэ жилийн Дэлхийн цомын тэмцээнд ч тэр өөрийгөө хангалттай харуулсан. Өнгөрсөн 2009 оны Сербийн шилдэг хөлбөмбөгч болсон Красич Ювентусын хагас хамгаалагчийн дутагдалтай талыг нөхнө. Юве энэ зун Кристиан Пулсенийг Ливэрпүүлд, Тиагог Атлетико Мадридад тус тус зарсан юм.
Score studio