“A$AP Rocky” нисэх онгоцны буудлаас баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

“A$AP Rocky” нисэх онгоцны буудлаас баривчлагджээ

“A$AP Rocky” нисэх онгоцны буудлаас баривчлагджээ

Реппер “A$AP Rocky” өнгөрсөн онд Холливудын гудамжинд танилтайгаа маргалдаж, улмаар буудсан гэх хэргийнхээ улмаас баривчлагджээ.

Тодруулбал, тэрбээр арваннэгдүгээр сарын 6-ны 22:15 цагийн орчимд нэгэн танил руугаа 3-4 удаа гар буугаар буудсан хэрэгт буруутгагдсан. Сумны нэг нь хохирогчийн зүүн гарыг оножээ. Хэрэг болсны дараа “A$AP Rocky” хамт явж байсан хоёр залуугийнхаа хамтаар зугтсан байна.

Түүнийг өчигдөр өглөө /2022.04.20/ Лос-Анжелес хотын олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлан авч явжээ. Цагдаа нар түүний Лос-Анжелес дахь гэрт нэгжлэг хийж, олон хайрцаг нотлох баримт хурааж авчээ. Улмаар хотын цагдаагийн газрын төв байранд байцаахаар аваачсан байна. Тэрбээр байцаалтын үеэр өмгөөлөгч байлцуулах хүсэлт гаргажээ.

Хэрвээ “A$AP Rocky” гэм буруутай нь тогтоогдвол Калифорнийн эрүүгийн хуулийн дагуу нэг жил шоронд хоригдож, 1000 ам.долларын торгууль төлөх бөгөөд тэнсэн харгалзах шийтгэл хүлээх юм. Хэрвээ түүний хэрэглэсэн зэвсэг үхлийн аюултай нь тогтоогдвол дөрвөн жил хүртэл хоригдож, 10 мянган ам.доллараар торгуулна.

“A$AP Rocky” болон Рианна нар хувийн онгоцоор Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудал дээр ирэхэд нь түүнийг баривчилжээ. Хосууд хууран мэхэлсэн тухай цуу ярианд хэдхэн хоногийн өмнө өртсөн бөгөөд үүнийгээ үгүйсгэсэн байна. Тэд Барбадосд амарчихаад гэртээ харьж ирэх үед энэ явдал болжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж