Монгол Улсад бизнес эрхлэх боломж өдөр ирэх тусам хумигдсаар байна. Дарамт шахалт, татвар торгуулиас эхлээд үйл ажиллагаа явуулахад садаа мунддаггүй. Төр засгийн удирдлагууд одоо бүр цагаандаа гарлаа л даа. Өөрт ашигтай бол нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй тэдний үйлдэл, шийдвэрүүд туйлбаргүй бөгөөд тулгар биетэй эхийн бие засах газрын зайтай хэд дахин хувирч, тэр хэрээр ард түмэн сульдаж, туйлдаж байна.
Хамгийн ойрын жишээ нь, дизель түлшний импортын татварыг тэглэсэн явдал. Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр (2022.04.20) дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг “O” төгрөг болгох шийдвэр гаргасан. Улмаар дотоодын зах зээлд борлуулж буй дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд даалгасан.
Засгийн газрын энэ шийдвэр бизнес эрхлэгчдийг бухимдуулж эхэллээ. Учир нь төр саяхан өөрөө зээл өгч, онцгой татвартай бараа татуулсан. Одоо онцгой татварыг нь тэглэчихээр яаж татвартай, нөөцөлсөн бараагаа зарах вэ гэсэн асуудал бизнес эрхлэгчдийн “толгойны өвчин” болох нь аргагүй юм.
Бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, төр засгийн шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотноо цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьстан Жорж Флойдын үхэлтэй зүйрлэж байсныг энд дахин сануулъя. Үнэндээ тэр залуугийн хүзүүг боомилж, амийг нь хохироосонтой адил өнөөдөр эрх баригчид жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хүзүүн дээр дарж суугаад, “үхвэл үхэг” гэсэн аятай хандсан хэвээр байгаа нь айдас төрүүлнэ. Байдал жилийн өмнөхөөс дээрдсэнгүй улам доров. Үнэндээ төр хоёр гараараа ээлжлэн “базах”-ын үлгэрийг бодитоор үзүүлж байна.
Төр засгийн шийдвэрүүд дэндүү харалган бөгөөд түүнээс гарах үр дагавар нь аюул дагуулсаар байгааг хэлж, халаглах хүн олон байна. “Тэд чөлөөт зах зээл, эдийн засгийг боомилон, муужруулж байна. Ямар ухаан шүглэхээрээ ингэдэг юм бол” гэж бизнес эрхлэгчид гайхширч буйгаа хэллээ.
Үнэндээ тэд төр засгийн гэнэтийн шийдвэрүүдээс айх болсноо нуусангүй. Бизнес төлөвлөх нь бүү хэл нурааж өгдөг, захиалгат хууль гаргадаг гээд тоочвол эрх баригчдын нурааж сандаачсан бүхний жагсаалт дуусахгүй биз.
Тэд ядаж жилийн эхэнд гэрээ хийгдэж, төлбөрөө төлөөд, захиалсан бараагаа авахаас өөр арга байхгүй гэдгийг мэддэг баймаар. Ядаж хугацаа өгөх, дараа жилээс татвар тооцох гэсэн уян хатан бодлого байхгүй. Өөрсдөө эрх өгсөн үйлдвэрийнхээ түүхий эдэд онцгой татвар тавьж байгаа шийдвэр арай юү, ард түмээн!
Сарын өмнө “Нөөц бүрдүүл” гэж даалгавар өгөөд, гэрээ хийж, зээл өгмөгцөө нөөц бүрдүүлсний дараа онцгой албан татвараа тэглэчихдэг нь ямар ухаан бэ гэж бизнес эрхлэгчид халагласаар байгааг энд дахин дурд юу.
Улс орны стратегийн амин чухал, суурь бүтээгдэхүүн болох бензин тосны хэрэглээ, нөөцөд санаа тавьж, тасалдуулаагүй өнөөдрийг хүрсэн бизнес эрхлэгчдийн ажлыг төр улс төрийн бөгөөд ашиг хонжооны нүдээр харж, юу ч үгүй сандаачиж байгаа нь туйлын харамсалтай биш гэж үү.
Тэд үйлдвэрлэгчдийнхээ түүхий эдийг онцгой татвараар боомилж хяхаад оруулдаггүй. Тэд төрд үйлдвэрлэгч байлгахгүй, зөвхөн импортын хараат байх бодлого барьж байх шиг. Төр ч жинхэнэ холиож өгч байна даа.
Зочин 2022-04-21 202.126.90.71
Бизнес эрхлэгчидээ дэмжээчээ
Зочин 2022-04-21 213.87.135.158
!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
Зочин 2022-04-21 192.82.82.154
Орос-д боловсрол эзэмшссэн , Оросын хэл ус, зан заншилыг сайн мэддэг , тэдэнтэй уувал ч уучихдаг нэг сайхан Монгол эрийг Монгол улсаас Эрхүүд суух Ерөнхий консулаар томилчихооч , тэгвэл Ангарскийн нефтийн үйлдвэрээс бензин тосыг хямдхаан салгана даа
Зочин 2022-04-21 66.181.181.191
Хотын даргын их бүтээн байгуулалт: Ядарсан иргэдийн гарашыг хомроглон буулгах, Баячуудын зам хааж барисан хашаанд ойртож ч чадахгүй
Харин 2022-04-21 202.126.88.49
150 -ад Жилийн ТЭРТЭЭ АМЕРИКАД БОЛЖ ӨНГӨРСӨН НИЙГЭМ & УЛС ТӨР & БИЗНЭСИЙН ҮЙЛ АМЬДРАЛ МОНГОЛД ОДОО Л ЭХЭЛЖ БАЙХ ШИГ….ГЭХДЭЭ МОНГОЛЧУУДЫН ЭНЭХҮҮ БИЁ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН ҮЙЛ НЬ ХИР ЗЭРЭГ ҮНЭН, ЗӨВ ЗАМААР ЗАМНАЖ БУЙГ НЬ ЦАГ ХУГАЦАА Л ХАРУУЛНА ДАА АЯНДААА…⏰⏰⏰⏳⏳⏳
Зочин 2022-04-21 202.126.93.206
Цэвэр бизинес хийдэг бол хэн юу гэхэв тэр шатах тослох материал импортлодог компаниуд…. найрка хийж ядарсан иргэдээ шулдаг болохоор тэгж байгамшдэээ
Зочин 2022-04-21 202.9.40.237
Элбэгдоржийн сайт бол дандаа төр засгийн эсрэг иргэдийн тархийг угаасан нийтлээл бичдэг. төр засаг бол аль болох иргэдийнхээ төлөө байдаг. та нар битгий хийж байгаа ажлыг гутааж гүжирдэж бай
Зочин 2022-04-21 103.57.95.14
Тариалалтын цаг эхлэх гэж байхад хамгийн зөв шийдэл гаргасан. АН засгийн эрх баригч байхдаа ийм шийдвэр гаргаж л байсан. Тэр үед бизнесийнхэн чинь тэгээд дуугүй байцгаасан болж таарах уу??? БҮҮ ТЭНЭГТ
Зочин 2022-04-21 202.9.46.119
Ганцхан дизель оруулдаг компаны захиалгаар мөнгөөр бичсэн нийтлэл байна. Ард түмний талаас бол тэглэх нь зөв шүү дээ. Танай сайтынхан мөнгөөр захиалгаар бичдэгээ боль Аливаа мэдээлэл бол байгаа процессийг үнэн зөвөөр олон нийтэд хүргэх үүрэгтэй болохоос дүгнэлт санаа оноогоо тулган тархи угааж болохгүй олон нийтэд дүгнэлт хийх орон зай, эрх чөлөөг үлдээх ёстой. 4 дахь засаглал гэдэг нь маш хариуцлагатай улс орныхоо хөгжлийн төлөө, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө гэдэг утгаараа
Тэнэгүүдийн бөөгнөрөл 2022-04-21 202.21.104.2
Ямар гээч Засаг төр вээ?Төр нь ард түмнийхээ эсрэг.. ЗГ-т ажлаа мэддэг, дарга нартаа үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх зориг зүрхтэй жирийн төрийн албан хаагч байна уу? Дандаа дарга дагасан хөлдүүнүүд..Монголын шилдэг эдийн засагч, инженер, судлаач, бизнесийн хүрээнийхнийг цуглуулж бодлогоо цэгцлээч ээ! Төрд олон жил ажилласан туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийн дээр нам дагасан тэнэг дарганцар орж ирээд самарч дуусгалаа шдээ!! Хамаг том даргаас бүх юм эхэлжийшд..ккк
hm 2022-04-21 66.181.176.94
Ер нь бол нийтлэлийн дэвшүүлсэн санаа нь зөв. Гэхдээ нөгөө татвараас зугтаэ хуурамч тзлш нэрдэг хүмүүс шатах гээд байгаа юм бна гэж ойлоглоо..
Зочин 2022-04-21 64.119.27.92
Тэд ний оруулж ирдэг бодис онцгой албан татвар төлдгүй. . юмаа мэдэж коммент бичдээ
Зочин 2022-04-21 72.196.192.250
За яахав ээ, алсдаа 2 гараа 2-уулангий нь сулланаа ! Одоохондоо өвчин зовлон, дайн дажин гээд…… хүндхэн л бна шүү дээ !
Зочин 2022-04-21 66.181.160.90
Троллууд зайлмаар байна.