Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга болно

Хуучирсан мэдээ: 2022.05.06-нд нийтлэгдсэн

Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга болно

Н.Батсуурийн даян аварга цолны мялаалга болно

Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурийн цолны мялаалга өнөөдөр /2022.5.6/ Улаангом суманд болж байна. Энэ тухай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Увс аймгийн засаг дарга  Ч.Чимэд захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан аж. Цолны мялаалгын хүрээнд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

Энэ жил 35 нас хүрэх Н.Батсуурийн хувьд 2006 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Харин 2013 оны улсын наадамд зургаа давж шөвгөрөн, улсын харцага цол хүртсэн юм. Үүнийхээ яг дараа жил нь буюу 2014 онд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж улсын арслан цол, 2018 онд улсын аварга Ч.Санжаадамбаар мөн ес даван түрүүлж, улсын аварга цол тус тус хүртсэн.

Тэрбээр 2019 оны улсын их баяр наадамд үзүүрлэсэн ч түүнийг давсан улсын арслан Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, Н.Батсуурьд даян аварга цолыг нөхөн олгосон билээ. Н.Батсуурь 2020 оны улсын их баяр наадамд даян аварга цолтойгоо зодоглох байсан ч Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй учир аварга цолтойгоо барилдсан. Тэрбээр 2020 оны наадмаар үзүүрлэсэн ч түүнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, барилдах эрхээ хасуулж, чимгээ хураалгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж