Хятадын “UnionPay” Оросын Сбербанктай хамтрахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Хятадын “UnionPay” Оросын Сбербанктай хамтрахаас татгалзав

Хятадын “UnionPay” Оросын Сбербанктай хамтрахаас татгалзав

Хятадын төлбөрийн систем “UnionPay” нь барууны хориг арга хэмжээнд өртсөн Оросын банкуудтай хамтран ажилласнаар гарах үр дагавраас сэргийлж байна. Тийм учраас Оросын Сбербанктай хамтран ажиллахаас татгалзсан болохыг эх сурвалж мэдээллээ. Уг шийдвэрийн талаар банкны ажилтнуудад хаалттай хурлаар танилцуулсан байна.

Украинд дайн эхэлсний дараа “Visa”, “Mastercard”, “JCB” зэрэг олон улсын төлбөрийн системүүд Оростой хамтарч ажиллахаас татгалзсан. Энэ үед “UnionPay” Орост эрэлт хэрэгцээ ихтэй байжээ. “UnionPay” нь ОХУ-д үлдсэн цорын ганц олон улсын төлбөрийн систем байсан.

Орост 2020 онд гүйлгээнд байсан картуудын нэг хувь нь “UnionPay” бөгөөд энэ нь 2.7 сая орчим карт гэсэн үг юм.

Сбербанк, ВТБ, Откритие, Альфа-Банк зэрэг Оросын томоохон банкууд “UnionPay” системийг ашиглах боломжийг судалж буйгаа мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь Сбербанк АНУ-ын хориг арга хэмжээнд орохоос нэг сарын өмнө гарчээ. Зарим банкууд хориг арга хэмжээнээс өмнө “UnionPay” карт гаргасан, зарим нь гаргахаар төлөвлөж байсан боловч одоо ашиглах боломжгүй болжээ.

Одоогоор Орост “UnionPay” карт гаргаж буй 10 банк байна. Хориг арга хэмжээний дараа эрэлт нь улам нэмэгдэж, зах зээл дэх хэмжээ нь 50 мянгаас 500 мянга хүртэл нэмэгджээ. Эрэлт ихэссэнтэй холбогдуулаад шинэ карт гаргах, хадгалах зардал нь улам нэмэгдсэн. “UnionPay” карт нь АНУ болон Европын холбоо тэргүүтэй дэлхийн 180 оронд байдаг. Гэсэн хэдий ч хаа дуртай газраа төлбөр хийж болдоггүй гэж Оросын хэрэглэгчид гомдолложээ. Түүнчлэн Оросын аль ч банкнаас гаргасан картууд Израильд ажиллахаа больсныг “Hindustan news hub” мэдээлэв.

Эх сурвалж: HINDUSTAN NEWS HUB

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж