Америкчууд өөрсдийн цэргийн онгоцноос айж үймэв

Хуучирсан мэдээ: 2022.04.21-нд нийтлэгдсэн

Америкчууд өөрсдийн цэргийн онгоцноос айж үймэв

Америкчууд өөрсдийн цэргийн онгоцноос айж үймэв

АНУ-ын Капитолын дээгүүр үл мэдэгдэх цэргийн онгоц нисч, "заналхийлснээс" болж, цогцолбороос хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ өчигдөр болсон. Азаар энэ нь ямар нэгэн террорист халдлага биш америкчуудын өөрсдийнх нь цэргийн онгоц байсан нь хожим тодорхой болжээ. Тодруулбал, АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газраас Капитолын ойролцоо шүхрээр буух үзүүлбэр үзүүлэх тухайгаа урьдчилан мэдэгдээгүйгээс үл ойлголцол үүсч, үймээн сандрал гарсан аж. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси уг ичгүүрт үйл явдалд АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газрыг буруутгажээ.

Вашингтон дахь үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр армийн "Golden Knights" шүхэрчдийн  баг үзүүлбэрээ үзүүлэх тухай урьдчилж Капитолын цагдаад мэдээлээгүй нь ямар нэгэн шалтаг тоочих ёсгүй алдаа. Капитолын ажилчин, алба хаагчид, Төлөөлөгчдийн танхимын гишүүд өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны үйл явдлын дараах айдас нь арилаагүй байхад ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж, шаардлагагүй үймээн сандраан үүсгэлээ" гэж Нэнси Пелоси шүүмжилжээ.

Капитолын цагдаагаас орон нутгийн цагаар өчигдөр орой 18:32 минутад Капитолын цогцолборт заналхийлж болзошгүй нисэх онгоцыг мөрдөж буйгаа мэдэгдэж, сэрэмжлүүлэг гаргасан аж. Улмаар Капитол, зочид хүлээн авах төв, Конгрессын номын сан, танхим, Сенатын албан газрууд, ботаникийн цэцэрлэгээс ажилчид болон бусад хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн байна.

Гэтэл "заналхийлэл" болсон хос хөдөлгүүртэй жижиг онгоц нь бейсболын тэмцээний өмнө шүхрийн үзүүлбэр үзүүлэхээр нисч явсан болж таарчээ.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Капитолоос милл гаруйхан зайнд оршдог бөгөөд бейсболын тэмцээн 19:05 цагт товлосон байв.

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж