Хяналт, шалгалт нэрээр дарамталдгийг болиулах хэрэгтэй
Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Хүний амь нас, байгаль орчинд хохирол учруулсан бол хариуцлагаас мултрахгүй шүү. Босго бууруулж орж ирж буй хууль олон байна.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Энэ хуулийг Засгийн газраас бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газруудад төрийн хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудаас давхардаж шалгалт хийдэг, дарамт учруулдаг байдлыг багасгах зориулалтаар яаралтай хэлэлцэх агуулгаар дэгээр оруулж ирсэн.
Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллага хариуцлагатай байх ёстой. Энэ дагуу дотоодын хяналт шалгалт, мониторингийг хийж явна. Эрсдэлийг яаж, хэн үнэлэх вэ. Засгийн газраас 2020 онд шалгуур үзүүлэх батлах тухай журам байдаг. Энэ журмын дагуу хяналт шалгалтын байгууллага үйл ажиллагааг явуулж байна. Төлөвлөгөөт шалгалт хийхгүй байгаа ч гэсэн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж явна.
УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:
-Энэ хуулийг дэмжиж байна. Хүнд суртал нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог. Ер нь МХЕГ салбар, салбарт нь байвал яах вэ. Жишээ нь уул уурхайн салбарынх нь яамны харьяанд гэх мэтчилэн. Иргэд рүү чиглэсэн хяналт шалгалтыг байхгүй болгох хэрэгтэй. Хяналт, шалгалт нэрээр иргэдийг дарамталдгийг болиулах хэрэгтэй. Энэ чиглэл рүү явах ёстой. Болж өгвөл иргэдийн чаддаг, хүссэн, амьжиргаанд нь нэмэр болох боломжийг чөлөөтэй тавьж өгөх ёстой. Хийж чаддаг юм аа чөлөөтэй хий. Үүнд ямар нэгэн дарамт шахалт байхгүй.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-Иргэд хяналт шалгалтад итгэхээ больсон. Энэ хууль нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий. Онцлоход, 2010 онд Эмнэлгийн хэрэгслийн хуулийг баталсан. Төрөөс эмийн талаарх бодлогыг гаргасан. Эргээд харахад урьдчилан сэргийлэх хяналтаар 2016 онд 519 нэр төрлийн эмийн бүртгэл бүртгэгдээгүй. Энэ хуулийг гаргаж ирснээр эмийн хяналтыг яах вэ. Төлөвлөгөөт хяналтыг хийхгүйгээр эмийн хяналтыг сайжруулна гэж байхгүй.
МХЕГ лаборатори байгуулах төсөв мөнгөө хурдан шийдээд, хил гаальд лаборатори байгуулах ёстой. Боомтуудад зөвхөн гааль ажиллаж байна. МХЕГ хил дээр ажиллахаа больсон. Эмээр олон жил бизнес хийж, төлөөлөгч нараа яам тамгын газар оруулчихсан бүлэг үүсчихсэн. Эм эмнэлгийн хяналтын түр хороог байгуулах тогтоолын төслийг санаачилж байна.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Энэ хууль гарснаар эмийн салбарт хяналт шалгалт хийхээ болино гэсэн үг биш. Их эрсдэлтэйгээс бусад объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй гэж байгаа. Эмийн хувьд төлөвлөгөөт шалгалт тогтмол явагдана.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Энэ хуулийн зорилго нь аж ахуй нэгжид саад учруулахгүй, дэмжлэг үзүүлэх, иргэд, бизнесийн салбарынханд хүнд суртал учруулахгүй нь зарчимын хувьд зөв. Гэтэл хүнд суртал, дарамт, чирэгдэл гэдэг асуудлаа стандарт хяналттай хольж хутгаж байна.
30 жилийн хүнд суртал, дарамт шахалтаа гурван жил буюу 2024 оны сонгууль дуустал чөлөөлнө гэдэг агуулгаар ойлгож байна.
Гурван жилийн хугацаанд хүнд суртал, дарамт шахалтыг байхгүй болгоно гэдэг буруу байна.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Их чухал хууль орж ирж байна. Төрийн нэрээр ард иргэдээ айлгадаг, сүрдүүлдэг, хүнд суртал үзүүлдэг тогтолцоотой явж байна. Хамгийн гол нь энэ хуулийг иргэдэд хэрхэн ойлгуулах вэ. Хуулийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчдын үзэл санаа хандлагыг яаж өөрчлөх вэ.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Энэ хуулийг дэмжихгүй. Төрийн хяналт шалгалт, МХЕГ яагаад байдаг юм гэхээр иргэдээ учирч болох эрсдэлээс хамгаалдаг. Төлөвлөгөөт хяналтыг байхгүй болгож болохгүй. 2023 оныг хүнд суртал, дарамт шахалтыг байхгүй болгох жил гэж өөрсдөө дотроо зохион байгуулж, алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх ёстой. Заавал хууль гаргаж, хяналт шалгалтыг сулруулж, аливаа эрсдэлийг бий болгох шаардлага байхгүй.
Төрийн хяналт шалгалт цаашдаа давхардал байх ёсгүй. Сүүлийн хоёр жил компаниудын үйл ажиллагаа суларсан нь МХЕГ-аас шалтгаалаагүй. Татвар, нийгмийн даатгалаас торгууль тавьдаг. Заавал хууль гаргах гээд байгаа юм бол санхүүгийн хяналтыг гурван жил зогсоох нь зөв.
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
-Шинэ сэргэлтийн бодлого биш, дайны үед яаж тэсч үлдэх үү гэдэг бодлого хэрэгтэй байна. МХЕГ-ын хувьд орон нутагт очихдоо чиг үүргийн дагуу очиж чадахгүй байна.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Өнөөдрийн байдлаар махны экспортод гурван гэрчилгээ бичигддэг. Нэгдүгээрт, МХЕГ, мал эмнэлэг, Гаалийн байгууллагаас гэрчилгээ бичдэг. Махны үйлдвэрт тавьж буй хяналт шалгалтыг Мал эмнэлгийн газар тавьдаг. МХЕГ сүүлийн хоёр жил махны үйлдвэрт хяналт шалгалт хийгээгүй.
УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Нийгмийн нөхцөл байдлаа бид зөв үнэлэх ёстой. Энэ хуулийг баталснаар гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт шалгалт явахгүй бол олон зүйл “гаарна”. Хүнсний аюулгүй байдал ямар байгааг та бүгд мэдэж байгаа. Хаана хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй шахуу бүтээгдэхүүнийг бид хэрэглэж байна. Үүн дээр бид хяналт шалгалт тавих ёсгүй юу.
Дарамт шахалтыг алга болгохын тулд төрөөс явуулж буй шалгалтын давхцлыг арилгах хэрэгтэй. Хүнд суртлыг байгууллагын түвшинд арилгаж, хууль болгох шаардлагагүй. Нийгэмтэйгээ зөв уялдахгүй бол энэ хууль амьдралд хэрэгжихгүй. Давхцлыг арилгахын тулд бодитой шийдэл оруулж ирэх ёстой байлаа. МХЕГ зөвлөн туслах, эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Төлөвлөгөөт шалгалтыг зогсоох ёсгүй.
УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Хүнд цаг үед хувийн хэвшлээ дарамт учруулахгүй байхыг дэмжиж байна. Гэхдээ төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоолоо гээд хувийн хэвшилд бодитой дэмжлэг болж чадах уу. Хамгийн их дарамт учруулдаг төрийн хяналт шалгалтын давхардал буюу цагдаа, МХЕГ шалгалт хийдэг. Угтаа эрхзүйн орчныг ойлгомжтой болговол илүү их дэмждэг болох юм биш үү. Хөрөнгө оруулагчид хууль эрх зүйг хардаг. Тиймээс давхардлыг арилгах тал дээр ажиллах ёстой. Нэгдүгээрт хяналт шалгалтыг сулруулах хугацаанд эрсдэл гарвал хэн хариуцах вэ. Үүнийг хийх нийгмийн ёс зүй хандлага төлөвшсөн гэж үзэж байна вэ.
Талбай дээр жассан залуус ажлаа хий гээд байгаа нь хээл хахуул, хүнд суртал, чирэгдэлээ арилгаад ажлаа хийхийг шаардлаа.
МХЕГ-г шүлхийг хариуцахгүй гэдгийг мэдэглээ. Соёлын төв, сумын эмнэлэгийн чанаргүй хөрөнгө оруулалтыг хэн хариуцах вэ?
МХЕГ-ын дарга Б.БААСАНДОРЖ:
-Би шүлхийг хариуцахгүй гэж хэлээгүй. Шүлхийг МХЕГ хариуцсаар ирсэн. Одоо ч хариуцаж байгаа. Гэхдээ МХЕГ-ын чиг үүрэг биш. Энэ бол Мал эмнэлгийн ерөнхий газрын хариуцах асуудал. МХЕГ хяналтаа тавиад явдаг. Хамгийн эрсдэлтэй гэсэн 10 мянга гаруй объектод бид төлөвлөгөөт хяналт шалгалт хийдэг. Төлөвлөгөө батлагдаад явна.
УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:
-Энэ хуулийг дэмжихгүй. Нэг ёсондоо ухарч байна. Урьдчилан сэргийлэх шалгалтыг алга болгох тал руу явж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиа шинэчлээд реформ хийгээд явбал үр дүнтэй. Компаниуд дарамт шахалтыг арилгаж өгөхийг хүсч байгаа. Цаад талдаа байцаагч нарын шахалт их байна гэж ярьж буй. Төрийн байгууллага дотоод хяналтаа сайжруулах нь чухал. Суманд баригдаж буй соёлын төвүүд чанарын шаардлага хангахгүй байна. Байдал ийм байхад хяналтаа зогсооно гэж байхгүй. Эм, хөдөлмөрийн аюулгүйн байдлын хяналтаа чангалах хэрэгтэй. Гадаадад хяналт шалгалтыг баяртай хүлээж авдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. Олон бичиг баримт шаарддаг, аж ахуй нэгжийг чирэгдүүлдэг.
УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:
-Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоовол аж ахуй нэгжүүд иргэдэд халтай үйл ажиллагаа явуулна гэж бодохгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдал хүнд байна. Covid-19-ийн дараа эдийн засаг 4.6 хувиар агшсан. Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэдэн жил ярилаа. Аргаа бараад Засгийн газар оруулж ирлээ. Энэ хууль аж ахуй нэгжээ дарамтаас чөлөөлнө. Яагаад гишүүд энэ хуулийг дэмжихгүй байгааг ойлгохгүй байна. Засгийн газар төр аж ахуй нэгжүүдээ итгэх хэрэгтэй. Ямар аж ахуй нэгж ард түмнээ хорлох үйл ажиллагаа явуулах юм бэ. Амьдрал мэддэг Н.Энхболд гишүүний тайлбарыг хүлээж авах ёстой. МХЕГ-ынхан маш ойлгомжтой тайлбарыг хэллээ. Жоохон ч гэсэн аж ахуй нэгжээ дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Аж ахуй нэгжүүд бизнесийн орлого хумигдаад хамаг мөнгөөрөө цалингаа тавьж байна. Татварын бага зэрэг өртэй түүнийгээ төлье гэж байхад шүүхийн шийдвэр гаргаж байгаад дансыг нь хааж байна. Яасан завтай шүүх юм. Тойрог бүрт ийм асуудал их байгаа. Хяналт шалгалтыг түр зуур зогсооё гэдэг чухал асуудал хэлэлцэж байхад гишүүд байхгүй байгаад харамсч байна. Дансаа хаалгасан компаниуд бэлэн мөнгөөр бүх бараа бүтээгдэхүүнээ худалдаж авна. Өөрөөр хэлбэл бизнесийн далд хэлбэрт орно.
Ерөнхий сайд хямралын үед ажиллаж байсан хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. АН-ын байсан ч хамаагүй энэ хямралын үед яаж сайжрах уу гэдгээ ярилцах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Төрийн хяналт шалгалтыг түр зогсоох асуудал зөвхөн Монголд яригдаагүй. ОХУ-г энэ хуулийн үйлчлэлийг сунгачихсан. Бизнес эрхэлж буй хүмүүсийн дарамт шахалтыг багасгах ёстой. Бизнесийн эрх чөлөөг олгоё гээд байна. Ерөнхий сайд давхарт хоригт орсон гэж хэлсэн. МХЕГ-ын авлига системийн авлига болж хувирсан. Худлаа биш. Зарим нь авлига авахгүй яаж амьдрах юм бэ гэж ярьж байна. Хяналт шалгалт биш авлигалын асуудлыг шийдэх ёстой. Худлаа л ярьцгаагаад байна. МХЕГ-ыг өөрсдийг нь зохион байгуулах шаардлагатай. Гишүүд янз янзын болгоомжлол байгааг ойлгож байна. Одоо цагт эдийн засгийн эрх чөлөөг сайжруулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:
-Төр хийх ёстой ажлаа хийдэг байх ёстой. Ажлаа хийдэггүй учраас завхрал гарч, эрх мэдэлтнүүд дураараа туйлдаг. Энэ нөхцөлийг хангаж өгнө гэж хараад байна. Тавантолгойгоос Сайншанд руу явсан төмөр замд вагон осолдсон. Түүнийг гологдол гэж хэлж байна лээ. Гологдол гэж хэлж чадаж буй хүмүүс ямар ч асуудал гарсан дараад өнгөрөх юм билээ. Тэнд их хэмжээний хохиролтой том ослууд гарвал яах юм. Бид энд кноп дарснаараа дараа нь асуудалд орно. Төр хийх ёстой ажлаа хийхгүй гэж байгаа бол төр байгаад яах юм. Нийгэмд буй олон завхрал нийгэмд ажлаа муу хийснээс болж байна. Энд тэндээс хулгай хийж мөнгө цуглуулчихаад “Хаан” банкны хувьцааг авсан хүмүүст хариуцлага тооцохгүй явах юм уу?
Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг материал нэхээд өчигдөр авлаа. Хэдэн сарын дараа УИХ-ын даргаар хэлүүлж байж материал авч байх жишээтэй. Тэгэхээр “шалгахаа больё”, эрх мэдэлтнүүд дураараа яваг гэдэг шийдвэрийг УИХ гаргах юм уу. Энэ хуулийг огт дэмжихгүй байна. Дарамт маягаар шалгадаг бол энэ Эрүүгийн хуультай холбоотой. Залуус ажлаа хий гэж шахаад байна гэж ойлгосон. Төрийн ажил хийж буй хүмүүс хандлагаа өөрчлөх ёстой болохоос биш огт шалгахгүй гэдэг агуулгаар хууль орж ирээд хэлэлцүүлж байгааг гайхаж байна. Шударга ёс тогтооход хортой зүйл болно. Хэчнээн гоё юм бодсон ч буруугаар бодох сэдэлтэй хүмүүс бий шүү.
МАН-ын бүлэг уг хуульд тав хоногийн завсарлага авлаа.
Нийслэл хотыг 100 хороотой болгох хэрэгтэй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ. Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.САРАНГЭРЭЛ:
-Улаанбаатар хот 203 хороотой болж, нэгжийн тоо нэмэгдлээ. Иргэдтэй хамгийн ойрхон байдаг нэгж бол хороо. Гэхдээ санхүүжилтийн эрх мэдэл байдаггүй. Энэ хуулиар ямар нэгэн үүд хаалга нээгдсэн үү?
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Нэгжийн хуульд баг хорооны талаар нэмж тусгасан зүйл байхгүй. Энэ хуультай холбогдуулж 143 хуулийг нийцүүлж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Нэгжийн хуулийг хэрэгжүүлэх гээд явж байхад хорооны төсөвт өөрчлөлт ороогүй юм билээ. Харин дүүргийн орлого бол сайжирсан. Хороод дээр дүүргүүд Нэгжийн тухай хуулиа хэрэгжүүлээд явмаар байна. Хороогоо бэхжүүлнэ гэдэг “жижиглэхийн” нэр биш.
Нийслэлийн удирдлага бодлогоо тодорхойлох ёстой. Гишүүдийн шүүмжлэл үнэн. Нэг хэсэг хороог “жижиглэмээр” байна гэж ярьсан. Яг “жижиглээд” ирсэн буруу байсан байхгүй. Заавал арьс махан дээр буруу юмыг хийж, мэдэрч байна.
Одоо 330 сум бий. Үүнийг томсгох хэрэгтэй. 100 хороотой болгож хүчирхэг, мөнгө цаастай асуудал шийддэг хороо байх хэрэгтэй.
Харин айл өрхийн холбоодыг хөгжүүлэх ёстой. Нэгжийн хуулиа зөв ойлгож орчин цагт нийцэж ажиллах ёстой. Багийг жижиглэснээр иргэдэд ойртууллаа гэдэг. Энэ бол худлаа шүү.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.04.21-2022.04.22/ хуралдах Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
ЦАГ | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ХААНА | |
10.00 | · Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох · Бусад |
“Их хуралдай” танхим |
Холбоотой мэдээ