Вилльям Галлас “Тоттэнхэм”-д нэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Вилльям Галлас “Тоттэнхэм”-д нэгдэв

Францын шигшээд нэгэн цагт юугаар ч сольшгүй хамгаалагч нь байсан Вилльям Галлас клубын хувьд Английн нийслэлээс төдийлөн холдож чадахгүй нь бололтой. Арсенал, Челси багуудад хүчин зүтгэж байсан Галлас одоо хойд Лондоны Тоттэнхэм багийн төлөө тоглохоор болж байна. 32 настай Франц төвийн хамгаалагч өнөөдөр Тоттэнхэмийн эмнэлгийн үзлэгээр орсоны дараа нэг жилийн гэрээг үзэглэх гэж байна. Тоттэнхэмийн хувьд өнгөрсөн улирлын амжилтаа лигтээ давтах болон аваргуудын лигт боломжийн амжилт гаргахын тулд хамгаалалтаа ийнхүү сайжруулахаар шийджээ. Одоогийн байдлаар Тоттэнхэмийн Лэдли Кинг өвдгөндөө, Жонатан Вүүдгэйт цавиндаа гэмтэлтэй байгаа болохоор зөвхөн Бассонг, Даусон нарын залуучууд төвийн хамгаалалтад үлдээд байгаа юм. Тиймээс туршлагатай хамгаалагч Галласын төлөө Тоттэнхэм мөнгө хайрлаагүй бололтой. Арсэналтай цалингийн асуудал дээр тохиролцож чадалгүй чөлөөт агент болсон Галлас долоо хоногийн 90 мянган фунтын цалинг Харри Реднапаас нэхсэн сурагтай. Харин яг ямар тохиролцоонд хүрсэн нь одоо тодорхой биш байна. Юутай ч Вилльям Галлас 2000 он гарснаас хойш Британийн нийслэлээс холдохгүй нь бололтой. 

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж