Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг маргааш шийднэ

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг маргааш шийднэ

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг маргааш шийднэ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өчигдөр /2022.04.19/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан.

Тэгвэл өнөөдөр Д.Эрдэнэбилэгийг  цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлжээ. Улмаар түүнийг цагдан хорих эсэхийг маргааш /2022.04.21/  09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэх тов гарчээ.

Дашрамд дурдахад, 2019 оны тавдугаар сарын 28-нд  "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шүүхээс Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих шийдвэрийг  гаргасан. Улмаар зургадугаар сарын 25-нд түүнийг суллах шийдвэр гаргасан байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж