"Томилолтод түлш бага зарцуулдаг нисдэг тэрэг ашиглах нь зөв"

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

"Томилолтод түлш бага зарцуулдаг нисдэг тэрэг ашиглах нь зөв"

"Томилолтод түлш бага зарцуулдаг нисдэг тэрэг ашиглах нь зөв"

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт болон Дорноговь аймгийн Ханги боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан.

Уг томилолтын үеэр албан тушаалтнууд нисдэг тэргээр явсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө  “ Улаанбаатараас Шивээхүрэн-Цагаандэл боомт хүртэл автомашинаар явсан. Харин Жанжин баг дээр орой уулзалттай байсан учир цагтаа амжихын тулд 500-600 км шороон замыг жижиг нисдэг тэргээр туулсан нь үнэн. Энэ онгоц бол "Эрдэнэс Тавантолгой"-н аваар ослын үед дууддаг, гэрээт онгоц юм. Ер нь цаашид хөдөө орон нутаг руу явах томилолтод Засгийн газар жижиг оврын шатахуун бага зарцуулдаг нисдэг тэрэг эсвэл онгоцны аль нэгийг ашиглах нь зүйтэй.  Энэ нь хугацаа хэмнэхээс гадна мөнгө бага зарцуулна. Мөн “Хэмнэлтийн тухай хууль”-д энэ талаар тусгаж өгч байгаа. Томилолтод маш олон машины цуваа явах нь зардал ихтэй, хугацаа алддаг” гэв.

Тэрбээр "Шивээхүрэн боомтод хийж буй PCR оношлогооны хоёр лабораторийг ашиглалтад оруулж, энэ сардаа багтаан үйл ажиллагааг нь нээнэ. Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүс буюу нүүрс ачих, буулгах идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 28 талбайд 4,6 сая тонн нүүрсний овоолго байна. Үүний 50 хувийг экспортолсон тохиолдолд шинэ борлуулалт хийх талаар худалдан авагч талтай тохиролцсон.

БНХАУ-аас халдвар хамгааллын дэглэмээ чанд сахь гэдгийг удаа дараа хэлж байна. Бид боомт дээрх халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 280 болгосон.

Одоогийн байдлаар Ханги боомт ажлын таван өдөр, 08:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгааг ажлын зургаан өдөр болгох мөн ажлын цагийг уртасгах хүсэлтийг БНХАУ-ын талд дипломат харилцааны шугамаар тавьсан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж