ОУВС: Монголд 2022 онд инфляци 15.5 хувьтай байна гэж таамаглав

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

ОУВС: Монголд 2022 онд инфляци 15.5 хувьтай байна гэж таамаглав

ОУВС: Монголд 2022 онд инфляци 15.5 хувьтай байна гэж таамаглав

Олон улсын валютын сан (ОУВС) улс орнуудын 2022 оны эдийн засгийн төлөвийг өчигдөр (2022.04.19) танилцуулав. Тус банк 2022 онд дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өснө гэж таамаглажээ. Инфляцийн хувьд өндөр хөгжилтэй орнуудад 5.7 хувь, хөгжиж буй орнуудад 8.6 хувьтай байна гэж тооцсоныг "Reuters" уламжлав.

ОУВС Монгол Улсын хувьд 2022 онд эдийн засаг хоёр хувиар өсч, инфляци 15.5-тай байна гэж таамаглажээ.

ОУВС-гийн тооцоолсноор, Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд улс орнуудын худалдааны хэмжээг бууруулах төлөвтэй байгаа аж. Тус сан Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 8.5 хувиар буурна гэж таамаглаж буй бол Украины эдийн засаг 35 хувиар агшина гэж тооцоолжээ. Мөн евро бүсийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулж, 2.8 хувьд хүргэснээс гадна АНУ, Хятад, Герман, Японы хэтийн төлөвийг ч мөн бууруулсан байна.

ОУВС дайн дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийг бүдэгрүүлж, урт хугацааны хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагаанд саад учруулж байгааг анхааруулжээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар инфляци 14.4 хувь, Улаанбаатарт 15.8 хувьтай байсан бол хоёрдугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотод 15.5 хувийн өсөлттэй байв. Үүнд, гадаад талаас олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол, гадаад үнэ зэрэг нь импортоор дамжин нөлөөлжээ. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээс харахад, нийт инфляцийн 50 орчим хувийг импортын инфляци бүрдүүлсэн байна.

Монгол Улс 2022 оны сүүлээс үнэ тогтворжиж, инфляци Төв банкны зорилтын дээд хязгаарын орчимд хүрч буурах суурь төсөөлөлтэй байгаа билээ.

Инфляцийн төсөөллийн хувьд:

  • Хилийн боомтын хязгаарлалтаас үүдэн импортын барааны үнэ буурахгүй, үргэлжлэн өсч болзошгүй байна.
  • Олон улсын харилцаанд үүсээд буй нөхцөл байдал удаан үргэлжилвэл дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний үнэ, гадаад инфляци эрчимжин, 2022 онд инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
  • Дэлхий нийтээр инфляцийн төсөөллөө олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэгдүүлж байгаа ч 2023 онд эргэн буурах төсөөлөлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж