Мария Шарапова анхны хүүхдээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Мария Шарапова анхны хүүхдээ хүлээж байна

Мария Шарапова анхны хүүхдээ хүлээж байна

Мария Шарапова болон түүний сүйт залуу Александр Гилкес нар анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. Өдгөө зодог тайлсан теннисчин бүсгүй 35 насныхаа төрсөн өдрөөр инстаграмын дагагчиддаа уг мэдээгээ хуваалцжээ. Түүний инстаграм хуудас 4.2 сая дагагчтай. Хүүхдийн тухай мэдээгээ төрсөн өдрөөрөө хуваалцах гэж хүлээсэн хэдий ч энэ сарын эхээр Мариягийн Малибуд алхаж яваа зураг дээр гэдэс нь бондгор харагдаж байжээ.

“Гайхамшигтай эхлэл. Хоёр хүний төрсөн өдрийн бялуу идэх нь миний хувьд чухал байсаар ирсэн” гэж Мария Шарапова бичжээ.

Тэрбээр 2018 оноос хойш Александр Гилкестэй болзож байгаа юм. Тэд 2019 оны “Met Gala” ёслол дээр анх удаа хоёулаа ирж байв. Их Британийн бизнесмэн Александр 2020 оны арванхоёрдугаар сард Шараповад гэрлэх санал тавьж, 30 мянган фунтын үнэтэй очир эрдэнийн шигтгээтэй бөгж бэлэглэсэн.

Мария Шараповагийн амьдралд сүүлийн хоёр жилийн хугацаанд багагүй өөрчлөлт гарсан бөгөөд 2020 оны хоёрдугаар сард спортын замналаа орхижээ.

Түүний сүйт залуу Александр Гилкес нь “Squared Circles” студийн үүсгэн байгуулагч бөгөөд “Paddle8” дуудлага худалдааны газрын захиралаар ажиллаж байжээ. “Famous people today” хуудсанд мэдээлснээр, түүний хөрөнгийн хэмжээ 25 сая ам.доллар юм байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж