“Хэрэглэгч хаан” гэдэг үгийг хэрэгжүүлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

“Хэрэглэгч хаан” гэдэг үгийг хэрэгжүүлэх шаардлагатай

Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг судлаач, оюутан, иргэдийн дунд зохион байгууллаа. Энэхүү бага хуралд эрдэмтэн мэргэд илтгэл тавьснаас ШУТИС-ийн Хүнсний инженер зүй, биотехнологийн сургуулийн тэргүүлэх профессор, доктор Л.Дамдинсүрэнгийн “Монгол хэрэглэгчийн хүнсний эрхийн хэрэгжилт, шинэчлэлийн стратеги”, судлаач Б.Дэлгэрмаа, Э.Одонтамир нарын “Хэрэглээний соёл ба хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх нь ” сэдэвт илтгэлүүд олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Уг илтгэлүүдэд хэрэглэгчийн эрхийг хангах асуудлыг төр ганцаараа нуруун дээрээ авах биш, харин төрийн бус байгууллага, холбоодтой хамтран ажиллах, хүний хэрэглээ болох жижиг үйлдвэрүүдийг орчин үеийн шийдлээр хөгжүүлэх, “хэрэглэгч хаан” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хэвшүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйлсэд гар бие оролцдог байх гэх мэт энэ цаг үед тулгараад байгаа олон асуудлуудыг хөндөж тавилаа.

                                Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж