Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг иргэдэд олгоход хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь дэлхий нийтийн өмнө санаа зовоох хэмжээнд хүрсэн. Хэдийгээр Монгол Улсын нийслэл хот нь 9 дүүргээс бүрдэх боловч, зургаа нь нэг дороо төвлөрч байна. Дөрвөн уулын дунд оршиж буй хотын дунд болон урдуур гол урсаж, Улаанбаатарчууд байгальтай илүү ойр байгаа боловч хэт төвлөрлөөс үүдэлтэйгээр хотын хүрээлэн буй орчин, экологийн эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээр гарч байна. Зөвхөн нийслэл хотын экологийн асуудал төдийгүй Монгол орны хэмжээнд гарч буй энэ төрлийн хэрэг, зөрчлийн гол зангилаа нь Улаанбаатарт байдаг. Жишээ нь Хэнтийд огтолсон мод, Сэлэнгэд хууль бусаар агнасан амьтны эд эрхтэнийг Улаанбаатарт борлуулж, дамлаж байгаа учраас энэ төрлийн эрх зүйн боловсролыг нийслэлийн иргэдэд олгох нь чухлыг онцолсон юм. Тэрбээр “Иргэд хүрээлэн буй орчны эсрэг зөрчил, хэрэг үйлдэж байгаагаа мэдэхгүйгээр энэ төрлийн гэмт хэргийн оролцогч болох нь олонтаа. Тиймээс эрх зүйн мэдээллийг иргэдэд олгох чиглэлд хамтран хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгох хүсэлтэй байна” гэлээ.

Харин тус сангийн Тэргүүн Феликс Гленк “Манай сан ХЗДХЯ-ны дэргэдэх Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон МУИС-ийн дэргэдэх Экологийн боловсролын төвтэй хамтран Хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг дэмжих зорилгын хүрээнд эрх зүйн мэдлэгийг олгохоор ажиллаж байна. Энэ чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллахдаа бид баяртай байна” гэлээ. Нийслэлийн ИТХ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа агентлагуудын үйл ажиллагааг бодлогоор хангаж, хяналт тавин ажилладаг. Мөн хууль, тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой шийдвэрийг хурлаас гарган ажиллаж байна. Тиймээс дараагийн уулзалтад Нийслэлийн байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох албаныхантай хамтран, тодорхой, үр дүнтэй хөтөлбөр, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохирлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж