Гал түймэрт дархан цаазат газрын 211 мянган га талбай өртжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Гал түймэрт дархан цаазат газрын 211 мянган га талбай өртжээ

Гал түймэрт дархан цаазат газрын 211 мянган га талбай өртжээ

Монгол орны зүүн бүст түймэр дэгдээд байна. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэх газар болон Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уул орчимд гал түймэр дэгджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560 мянга орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211 мянган га талбай өртжээ.

Өнөөдрийн 07:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад “Түймэр унтраагүй, дэгдсэн хэвээр байна. Манай алба хаагчид, нутгийн иргэдтэй хамтран гал түймрийг унтраахаар ажиллаж байна” гэв. Харин Сүхбаатар аймгийн онцгой байдлын газар “Түймэр гарч байгаа. Одоогоор түймэр гарсан шалтгаан нөхцлийг тодруулаагүй байна. Үүнийг цагдаагийн алба хаагчид тодруулна. Одоогоор нөхцөл байдал хүндрэлтэй байна. Салхины хурд 13-16 м/с, зарим үедээ 20 м/секунд хүрч байна" гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Улсын хэмжээнд он гарсаар 41 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Одоогоор Сүхбаатар аймгийн Дарьганга болон Дорнод аймгийн Халхгол сумдад хээрийн гал түймэр гараад байна. Урьдчилсан байдлаар Сүхбаатарт 63.7 мянган га талбай түймэрт өртөөд байгаа бол Дорнод аймагт 560 мянган га талбай өртжээ.
Дарьганга суманд дэгдэж буй гал түймрийн зурвасаас 12 өрхийн 14 иргэний бүс нутагт зурвас татаж, хамгаалалтад авлаа. Эдгээр бүс нутгуудад хуурайшилт ихтэй, өвсний өндөр 60-70 см, салхины эрч 10-12 м/секунд байна. Онцгой байдлын алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна” гэв. Мөн Сибирь түймэрт дэгдээд байгаа бөгөөд энэ талаар албаны хүн ярихдаа “Одоогоор гал түймэр хил давж орж ирээгүй байна” гэдэг мэдээллийг өглөө.

Хаврын улиралд хуурайшилт, салхи шуурга ихсэхтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарах тохиолдол ихэсдэг. Нийт түймрийн 90 гаруй хувь нь хүний анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гардаг гэдгийг албаныхан онцолж буй.

Тал хээрийн өвс ургамлын хуурайшилт болон хурдтай салхины нөлөөлөл байдаг. Тиймээс иргэд та бүхэн хөдөө хээр аялал зугаалга, албан ажлаар явахдаа учирч болох эрсдлийг тооцоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж