“G20”-ийн төлөөлөгчид Оросыг бойкотлоно

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

“G20”-ийн төлөөлөгчид Оросыг бойкотлоно

“G20”-ийн төлөөлөгчид Оросыг бойкотлоно

“G20”-ийн Сангийн сайд нарын уулзалт өнөөдөр /2022.04.20/ Вашингтон хотод болно. Дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын түрэмгийллийг эсэргүүцэн, зохион байгуулалттай жагсаал цуглаан болон бусад дипломат арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Вашингтонд болох өнөөдрийн хурал нь дэлхийн удирдагчдын хувьд гол шалгуур болж байна. Зарим төлөөлөгчид Оросыг дэлхийн хэмжээний уулзалтуудаас бүрмөсөн хасах ёстой гэж үзэж буй.

Гэвч энэ жил “G20”-ийн бүлгийг тэргүүлж буй Хятад, Индонез зэрэг улсууд өөр бодолтой байж болзошгүй гэв. Эсэргүүцэлтэй тулгараад буй хэдий ч Оросын төлөөлөгчдийг хэлэлцээнд оролцуулна гэж тус улсын Сангийн сайд Антон Силуанов өчигдөр /2022.04.19/ мэдэгджээ.

Антон Силуанов өөрөө чуулга уулзалтад цахим байдлаар оролцож болзошгүй байна. Учир нь тэрбээр энэ оны эхээр АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн.

Харин АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “G20”-ийн бүлгээс зохион байгуулах гэж буй Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны уулзалтуудыг бойкотлоно гэдгээ илэрхийлсэн. Эдгээр уулзалтад Оросын төлөөлөгчид оролцох тул ийнхүү бойкот зарлаж байгаа аж. Тэрбээр өнөөдрийн сангийн сайд нарын хуралдаанд оролцож, Украины сайдад дэмжлэг үзүүлэх хэдий ч Оростой холбоотой бусад уулзалтад оролцохгүй гэлээ. Их Британийн Сангийн сайд Риши Сунак мөн “G20”-ийн зарим хуралдаанд оролцохгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

Орос, Украины дайны улмаас дэлхийн улс орнуудын дунд ийн хагарал үүсээд буй нь эдийн засгийн бодлогын тэргүүлэх форум болох “G20”-ийн ирээдүйн талаар эргэлзээ дагуулав. Уг бүлэг нь дэлхийн татварын шинэчлэлээс эхлээд цар тахлын өрийг дарах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэг олон чиглэлд амжилттай ажиллаж буй.

“Гэтэл одоо “G20” задрах эрсдэлтэй байгаа тул энэ долоо хоног үнэхээр чухал” гэж Атлантын зөвлөлийн "Гео" эдийн засгийн төвийн захирал бөгөөд Олон улсын валютын сангийн зөвлөх асан Жош Липски хэллээ.

Эх сурвалж: REUTERS, WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж