"Хөгжлийн банкны асуудалд МАН санаачлагатай ажиллана"

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны асуудалд МАН санаачлагатай ажиллана"

"Хөгжлийн банкны асуудалд МАН санаачлагатай ажиллана"

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг сонгожээ. Тус банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан юм.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Парламентын түүхэнд анх удаа Хяналт шалгалтын түр хороог байгууллаа. Өмнө нь байгуулагддаг байсан ажлын хэсгүүдээс түр хороо нь нотлох баримт дээр суурилдгаараа ялгаатай. Мөрдөн байцаах, шүүх дээр нотлох баримтыг л тал бүрээс цуглуулж үнэлж дүгнэнэ. Хянан шалгах шаардлагатай бол гэрчийг дуудаж шинжээч томилно. Хамгийн гол нь бид хуулийн заагийг давах ёсгүй. Манай намын хулгайч, таны намын хулгайч гэж байхгүй. Ганцхан Монголын эсрэг хулгайч л гэж байгаа. Энэ нь Монголын хөгжлийн эсрэг үйлдэл юм. Хөгжлийн банкийг улсын хөгжлийг түртгэтгэх зорилгоор байгуулсан. Гэтэл улсын хөгжил яагаад саатаад байна вэ гэдгийг Хөгжлийн банкны жишээнээс харж болно. Шаардлагатай зарим үед цөөнхийн төлөөлөл түр хороог даргалахыг үгүйсгэхгүй. Хөгжлийн банкны асуудал дээрх эрх барьж буй МАН-ын бүлэг санаачлагатай ажиллана. Манай нам дотор нэр холбогдсон гишүүд бий. Тэглээ гээд тэднийг өмгөөлж хамгаалсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй” гэдгийг онцлов.

Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллана:

  • Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
  • Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
  • Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
  • Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах

Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2022.04.13/ Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж