Сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид сонгогдлоо

Сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид сонгогдлоо

НЭМЭЛТ:

Монголын сагсан бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд 10 хүн өрсөлдөж, зургаа нь тодорлоо. Тодруулбал, Гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, "Юнител" компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Кока-Кола” компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогдлоо.

Г.БАТЦЭНГЭЛ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОВ

НЭМЭЛТ:

Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус 85,2 хувийн ирцтэй эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Батцэнгэл ганцаараа нэр дэвшиж, хуралд оролцогсдын 100 хувийн саналаар сонгогдлоо. Тэрбээр ирэх зургаан жилийн хугацаанд сагсны холбоог удирдана.

САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРНО

Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус өнөөдөр/2022.04.20/ болно. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирддаг холбооноос энэ хурлыг зарласан бөгөөд 245 төлөөлөгч оролцохоор мэдүүлжээ. Энэхүү хурлаар холбооны шинэ ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчдийг сонгох учиртай.

Ерөнхийлөгчийн сонгуульд “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл ганцаараа өрсөлдөж байгаа бол дэд ерөнхийлөгчийн зургаан суудлын төлөө арван нэр дэвшигч хүч буй.

Та бүхэн ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж