Украин улс Борис Жонсоны нэрэмжит гудамжтай болов

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

Украин улс Борис Жонсоны нэрэмжит гудамжтай болов

Украин улс Борис Жонсоны нэрэмжит гудамжтай болов

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Киевт айлчилсан. Тэрбээр Украинд 585 сая ам.долларын зэвсэг, 520 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амлажээ. Зэвсгийн тусламж болон хориг арга хэмжээ авсныхаа төлөө ерөнхий сайд Борис Жонсон баатар гэж сайшаагдаад буй.

Фонтанка хотын зөвлөлөөс Маяковскийн гудамжийг Борис Жонсоны нэрэмжит болгож өөрчлөх тушаал гаргажээ.

Уг гудамжийг анх Зөвлөлтийн нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч Владимир Маяковскийн нэрэмжит болгож байв. Тушаалд, “Их Британийн ерөнхий сайд бол Оросын түрэмгийллийг хамгийн зарчимтай эсэргүүцэгчдийн нэг. Тиймээс Маяковскийн гудамжийг Борис Жонсоны гудамж болгон өөрчилж байна” гэсэн байна. Фонтанка нь Одесса хотын захад оршдог.

Их Британи улсын зүгээс “Starstreak” зенитийн батарей бүхий Стормер хөнгөн танкуудыг Украинд илгээж байгааг “The Sun” хуудас мэдээллээ. Мөн өндөр технологийн хөлөг онгоц эсэргүүцэх пуужин, 120 хуягт машин аль хэдийнэ замдаа гарсан аж. Өнөөдрийг хүртэл тус улс нь олон мянган танк эсэргүүцэх пуужин болон зенитийн пуужингуудыг Киевт илгээгээд буй.

Борис Жонсоноос гадна өөрийн нэрэмжит гудамжтай болсон баатар бол Украины Могойт арлын эргийн хамгаалагч Роман Грыбов юм. Тэрбээр шуудангийн марк дээр хүртэл мөнхөрсөн Украины баатар ажээ. Түүнчлэн, Украины сайн дурынхны армид зориулсан нэрэмжит гудамжтай болох тухай мэдээллийг “The Sun” хуудас хүргэв.

Эх сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж