НЭМЭЛТ:
НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтов. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа мэдээлэл хийхгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлнэ. Тодруулбал, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэх юм байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Засгийн газар өнөөдөр /2022.04.20/ хуралдаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар:
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц,
- Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээ,
- Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, цаашид авах арга хэмжээ,
- Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
- Ой хээрийн түймрийн нөхцөл байдал зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ. Эргэн сануулахад, өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газар "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессийн гэрээг зогсоож, төрд авахаар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн:
- Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,
- Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай,
- Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ,
- Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 30 гаруй асуудал хэлэлцсэн юм.
Холбоотой мэдээ