Тэр бол амлагч. “Шударга тав”-ын нэг. “Шударга тав” гэж гоё пиардаж чадсан нь түүнд чухал болохоос шударга байж чадсан эсэх нь падлийгүй байсныг бид харсан. Тэр 2018 онд “Албан тушаалд очихгүй” гэж амласан. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга. Бид бас л харж байна. Түүнд юу амлах, амлалтдаа хүрэх эсэх нь огт сонин биш, харин амлалтынхаа ачаар тэр юунд хүрсэн нь чухал бололтой.
АМАРГҮЙ АМЛАЛТУУД АР АРААСАА…
М.Энхболдыг унагаж, их тэмцлээ эхлүүлсэн тэрбээр “Амаргүй ч энэ тэмцэл үргэлжилсээр, бас алхам алхмаар урагшилсаар байгаа!” гэж 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр бичиж байв.
“Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэл зүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой” гэж 2021 оны аравдугаар сарын 14-нд чуулганы танхимд үг хэлэхдээ ишилж байв.
МАН-ын 30 дахь их хуралд “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ тавихдаа ч тэр амаргүй гэх үгийг арвантаа иш татсан. Захаас нь сийрүүлбэл “Өнөөдрийн манай намын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн их хурал ч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын амаргүй цаг үед зохион байгуулж байна”, “Их хурлын эрхэм төлөөлөгчид өө, МАН хоёр зууны түүхэн солбицолд та бид цар тахлын амаргүй сорилттой нүүр туллаа”, “Амаргүй цаг бүрд ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн Ард түмэндээ гүн талархал илэрхийлье”, “Цар тахалтай тэмцэх амаргүй ажилд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан цагаан нөмрөгт баатрууддаа цагдаа онцгой байдал зэрэг төрийн тусгай албан хаагчдадаа, олон хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж байв.
“Засгийн газрын ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр нэн амаргүй нөхцөлд үргэлжиллээ” хэмээн "Оюутолгой"-н гүний уурхайн нээлтэд 2022 оны нэгдүгээр сарын 25-нд оролцохдоо онцолж байв.
Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлахдаа тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулахтай холбоотойгоор сумын Иргэдийн хурлын дарга БНХАУ-ын ЭСЯ-руу бичиг өгснөөр энэ асуудал амаргүй нөхцөл байдал руу орсон. Сумын Иргэдийн хурлын дарга шууд гадаад харилцаа хийх албан тушаалтан биш. Манайд ийм замбараагүй байдал нэлээд хавтгайрсан. Ерөнхий сайдын хувиар асуудалд арга хэмжээ авна” гэж байлаа.
Энэ мэтээр түүний “амаргүй” үргэлжилсээр…
Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олддог гэгчээр “амаргүй”-г ар араас нь “урсгасаар” л явна. Цар тахал амаргүй гэж цавчаа хийсээр хэдэн тэрбумаар нь салхинд хийсгэснийг, авлига авсан нь намын ах нар, журмын нөхөд нь байхад авлигатай тэмцэх амаргүйг, арван их наяд гаргаад, мөнгө хэвлээд ч мөддөө эдийн засаг сэхэхгүйг, ам гарах амар ч амлалтаа биелүүлэх амаргүйг тэр биеэрээ туулж яваа.
Нэг бүдэрвэл долоо дордоно гэгчээр саяхны жагсаал ч бас нэрмээс болж, мань хүн амаргүйгээ дахин амлаад авна лээ.
Жагсагчдын өмнөх түүний ээлжит амлалт. Амлалтдаа хүрэх эсэх нь бас л сонин биш. Юутай ч тухайн үедээ амлалтынхаа хүчинд гал намжааж чадсан. Харин тэр гоё сайхан амлалтууд нь салхинд хийсч, Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэр бүсээ чангалаад байсан хувийн хэвшил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн сүүлчийн амьсгалыг тасалж, амыг барих нь. Харин шатахуун импортлогчид тэргүүтэй улстөрчдийн бүлэглэлүүдийн томоохон бизнесүүд амлалтынх нь шар тосыг амандаа хүлхэх нь.
Зочин 2022-04-20 213.87.162.170
**** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
Иргэн 2022-04-20 64.119.20.139
Хууль зөрчиж Улсын өмчийг луйвардаж авсан луйварчидтай сайн тэмцэж ,хуулийг ягштал мөрдүүлж ,шударга ёс тогтоохын төлөө сайн тэмцэж байгаа ЕС.
Зочин 2022-04-20 122.201.24.248
Нүүрсний гулгайгаар гаршсан нам дамнасан луйварчид сандраад л
Харьцуулагч 2022-04-20 49.0.179.58
Идсэн уусаныг нь гаргаад төл, хууль бий гэх идэж ирсэн хүмүүст бол амаргүй нэгэн, улсын хувьд бол + сайд, монгол улсыг жижигрүүлэгчидийн бол дайсан юм бол уу… цаг хугацаа хуруулдаг даа, жингийн цуваа явна аа…
mgl 2022-04-20 202.179.11.230
Zugeer zaluu hun zutgeed uz. Manaihanii gantshan chaddag yum ni hun shuumjileh. Yu ch hiigeegui, buteegeegui murtluu am uraldan, tsagaan huus tsahruulan shuumjleh.
Зочин 2022-04-20 103.80.210.183
зүтгэж чадахгүй гэдгээ нөгөө муухай хөшөөгөөрөө батлаад харуулчихсан шүү дээ.
Зочин 2022-04-20 192.82.78.191
Харин ч залуу хүний зориг,ухааныг үзүүлж байгаа ЕС шүү. Үүнийг бичигч бол хуурамч ардчилалыг дэмжигч байгаа даа. Ер нь сэтгүүлч нэртэй тэнэгүүдийн амнаас өөдтэй үг гарах нь үгүй дээ. Газрын гэрчилгээ бариад бүртгүүлэхэд байшин дүүрэн хүний зураг оруулсан сэтгүүлч бол өөдтэй юм үзэхгүй дээ. Өнөөдөр СБД-н газрын алба орж бүртгүүлсэн 9 цагт очоод 10 арай болоогүй ажлаа бүтээлээ 2.7м×6м өрөөнд 10 гаруй хүн үйлчлүүлж байна. Харлуулах дон шүглэсэн сэтгүүлчид хорвоогоос хурдан алга болоосой.
Зочин 2022-04-20 66.181.189.245
Монголчуудаа хүүхдийн мөнгийг урьд нь 20000 төгрөг сар бүр өгч байсан. Одоо 100000 төгрөг сар бүр өгч байна. Эндээс монголын луйварчид ямар их мөнгө иддэг байсныг шууд батална. Луйварчдын жагсаалтыг бичвэл
1. Банк
2. Банк бус санхүүгийн байгууллага
3. Ломбард
4. Ипотекийн корпораци
5. Рио Тинтогийн Оюутолгойн олборлолт
6. Хятадын барааны борлуулалт… гэх мэтчилэн нийгмийн баялагаас хууль бусаар хулгайлдаг олон луйвар байгаа нь хүүхдийн мөнгөөр ил болно. Хүүхдийн мөнгийг 100000 төгрөгөөр өг.
Зочин 2022-04-20 202.21.126.30
Тэр Эрдэнэбүрэнгийн УЦС-н талаар сумын ИТХ-н дарга нь БНХАУ-н ЭСЯ-нд бичиг өгсөн гэдэг үнэхээр дэндсэн тэнэг явдал шүү. Хаанаас ийм эргүү хүүр олж сонгов оо тэр сумынхан. Тэр новшийг огцруулж хуулийн хариуцага тооцох хэрэгтэй. Улс эх оронд хэрэгтэй ийм чухал төслийг зогсоохоор тэгэж эргүүтэж байдаг. Яаж ийм мал байж чадаж байна аа?
hhi 2022-04-20 66.181.168.199
hhi eniig unshj bgaa bugd tsarai muutai
Зочин 2022-04-20 103.80.210.183
чи бүүр нүүргүй нүдгүй чихгүй хув хулгар гаргүй хөлгүй бөөрөнхий ……………………………….юм байгаа даа
Зочин 2022-04-20 202.126.92.99
Энэ загийн газар огцрох ЦАГ НЬ болсон.
зочин 2022-04-20 66.181.168.8
амаргүй нь үнэн шдээ, битгий хүмүүсийг үймүүлж, хагралдуулах гээд бай. Гадаад нөхцөл байдал дотоодын эдийн засагт сэргэх боломж олгохгүй байна. Одоо хэн ч байсан богино хугацаанд өөрчлөлт авч ирж чадахгүй. Харин улсаас идсэн уусан улсуудтай хийх тэмцэлд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Өөррөөр хэлбэл огцор гэх биш амлалт нэхсэн, чамд итгэсэн шүү, одоо ярьснаа хий ард чинь ард түмэн байна гэдэг утгатай жагсаал л хэрэгтэй байна уг нь. Түүнээс тэр огцор могцор бол биш ээ. Ажлаа хий, амласнаа хий
Зочин 2022-04-20 103.229.121.128
Ажлаа хий нийслэл 1мөсөн замуудаа янзалж ав. Оройтсон ч гэсэн Барилга барьж зарж хагартлаа баяжсан бас хотын газрыг намаараа нийлж хулгайлж авлигыг цэцэглүүлсэн намаар явж намыг хүртэл худалдаж авсан луйварчдаа ч их хурлаас зайлуул. Хотын луйварчид авлигачдын бүлэг ардын намыг дураараа зайдагнаж байгаа нь бузрын бузар явдал шодоргос ярьдаг Нямка нь хүртэл луйварчдын улс төрийн замыг засаж өгч далимд нь баяжсан бузрын бузар өвгөн . Даруй бузраас салж цөвэршихгүй бол МАН сөнөх болно МАН угааса
Зочин 2022-04-20 202.126.89.225
СҮМИЙН ПАСТОР НОМЛОГЧ ХҮН ИЙМ Л ХЭМЖЭЭТЭЙ БАЙДАГ БАЙХАА. ТҮҮНЭЭС ЮУ Ч БҮҮ ХҮС ХАРИН БУРХАН Л ТАНД ӨГЧ МАГАДГҮЙ . . НЭГ ИЙМ Л ЭРХ БАРИГЧИД ТАРХИА БАРИУЛСАН МОНГОЛ ТҮМЭНИЙ ХОХЬ БОЛОЛТОЙ
Зочин 2022-04-20 103.229.120.188
Хуцөө энийг бичсэн хүнээ. Энхбодыг унагасан нь түмэн зөв. Сэтгэлгүй хулгайч нараас салах гээд үзээд л байгаа биз дээ.
Зочин 2022-04-20 122.201.24.248
МАНАНГИЙН ТОЛГОЙ ЭЛБЭГШУНАЛХОВДОГДОРЖИНО САХАЛЫГ ШАЛГАХААР Л Ш ЭЭС АЛДААД УНДАГ
Сок нь 2022-04-20 202.126.89.188
Эндээс хүзүүгүй саабын үнэр гараад л байна
Зочин 2022-04-20 192.82.86.193
Монгол улсын эрчим хүчний асуудлаар Хүрэлсүх ахаасаа аваарай уламжлагдан амалсаар ирсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС зээл нь батлагаажаагүй 1 жил хойшиллоо. Тавантолгойн цахилгаан станц нь тендер зарлаад шаардлага хангасан компани гарсангүй. Цэнэг хураагуурын станц нь тендер нь бүтэн жил яваад дуусаагүй л байна. Яах уу. Оюунтай сайд аа
Norge 2022-04-20 66.181.161.109
Амаргүй г амархан огцруул