Г.Дамдинням Дарханы замын хохирлыг тооцно

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Г.Дамдинням Дарханы замын хохирлыг тооцно

Г.Дамдинням Дарханы замын хохирлыг тооцно
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. Он дамжин үргэлжилж буй тус бүтээн байгуулалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгөөд буй.
Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замд олон нийтийн хяналт оруулна гэв. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт болсон Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгээс Зам тээврийн, хөгжлийн сайд Л. Халтарт үүрэг өглөө. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүтээн байгуулалтын улиралд замын ажлыг эрчимжүүлэх бүх арга хэмжээг авч, холбогдох талуудаас шаардаж, хэрэгжилтийг хангуулж ажилласаар байх болно. Бичиг цаас хоорондоо шидэлцлээ гэж битгий бухимдаарай. Төрийн албаны бүх ажил хэрэг албан бичгээр баримт нотолгоо, судалгаа суурьтай явагддаг" гэж цахим хуудастаа нийтэлжээ.
Ажлын хэсгээс өгсөн үүрэгт:
  • Рейлбус болон Төмөр замын рейсийн тоог нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Энэ сарын 21-нээс вагон нэмж оруулах боллоо. Мөн тавдугаар сарын дундаас буюу арай дулаарахаар Рейлбусыг явуулж эхлэх болж байна.
  • Замын ажилд Олон нийтийн хяналтыг оруулах төлөвлөгөө яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх чиглэл өгсөн. ЗТХЯ-наас дөрвөн орон нутгийн иргэдийг Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцууд дээр байнга ажиллуулах санал ирүүлжээ.
  • Түр замын аюулгүй байдал, стандартыг мөрдүүлэх чиглэлд орон нутгийн АЗЗА нарыг дайчлан ажиллуулах. Гүйцэтгэгч нартай илүү нягт хамтарч ажиллах үүрэг өгөгдсөн. Иргэдийн хяналт давхар энэ ажлыг хянаж явах юм.
  • Замын ажил удааширсантай холбоотой гарсан эдийн засгийн хохирлыг тооцож гаргах чиглэл өгсний дагуу ажил хийж байна.
  • Ажлыг бүхэлд нь гацаасан АХБ-ны хоёр, дөрөвдүгээр багцын анхны тендерийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн явцын мэдээллийг ЗТХЯ-наас өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж