Виллоу нэртэй, 12 сартай эх газрын туулай өөрийн тансаг ордондоо амьдардаг байна. Асрагчид нь Виллоуг цэцэрлэгт хүрээлэн харах боломжтой болгохын тулд жижигхэн ор, хивс, сандал тагтан дээр нь засч өгдөг ба радиогоор дуу хүртэл явуулдаг байна.
Виллоугийн эзэн Жемма ердөө арван настай. Гэхдээ өдөр бүр туулайдаа зориулж шинэ тоглоом, цэцэг, амттан зэргийг авч өгдөг байна. Жемма өөрийн амьтандаа юунаас ч илүү хайртай бөгөөд тансаг амьдралыг бэлэглэх чин хүсэлтэй гэжээ.
Жеммагийн аав, 51 настай Лайден-Грант Сеймор Суффолк "The Mirror" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Виллоу бол их өхөөрдөм туулай, тэр тэнд байгаа бүх амттаныг иддэг. Бас маш олон тоглоомтой. Виллоү цэцэрлэгт өөрийн гэсэн хоёр давхар байшинтай. Мөн Жемма гэрийн туулайг тохь тухтай байлгахыг хүссэн. Байшингийн дотор тал хясаатай. Тэнд хивс, өвс, цахилгаан халаагуур, гэрлийн гоёмсог чийдэн хүртэл бий. Үнэндээ Виллоү манай хүүхдүүдийг бодвол бага зардал гаргадаг" гэж ярьжээ.
Эх сурвалж: BANGSHOWBIZ
Холбоотой мэдээ