"Грэмми" авардсыг чимсэн оддын хувцаслалт

Хуучирсан мэдээ: 2022.04.20-нд нийтлэгдсэн

FASHION

"Грэмми" авардсыг чимсэн оддын хувцаслалт

"Грэмми" авардсыг чимсэн оддын хувцаслалт

Энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолоор тив алгассан шилдэг хамтлаг дуучид, жүжигчид оролцож олны нүдийг хужирлалаа. Мэдээж улаан хивсний ёслол бол хамгийн сэтгэл догдлуулам мөч юм. Учир нь дэлхийн одод хэдэн сая гаруй ам.долларын үнэтэй, шилдэг дизайнеруудын бүтээлээр гоёцгоодог. Ёслолд өмссөн хувцас тухайн жилийн трэнд загварын манлайлал болдог билээ. Тэгвэл энэ жилийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр шилдгийн шилдэг хувцаслалттай оддыг харцгаая.

 

 

ВЕРСАЧЕ ӨМССӨН  ДУА ЛИПА

Энэ даашинз нь бүх талаараа хурц байдлыг харуулсан  юм. BDSM-ээс сэдэвлэсэн 2022 оны загварын чиг хандлагад Дуа Липагийн галбирыг төгс тодотгож өгсөн "Versace" даашинз нь сонгодог бөгөөд шилдэг загваруудын нэг. Липагийн шинэ үсний өнгө алтлаг өндөр хүзүүвчтэй хүзүүний зүүлттэй хосолсон  нь Грэммигийн дүр төрхийг чимж байна.

 

 

ЛЕДИ ГАГА

Хуучин Холливуд загварын хувцаслалтыг Леди Гага шиг гаргадаг эмэгтэй байхгүй гэмээр. Иймэрхүү тэгш бус хэмтэй даашинзууд энэ жилийн трэнд болсон нь гарцаагүй.

 

 

 

 

"LOUIS VUITTON"-ООР ГОЁСОН  "BTS" ХАМТЛАГИЙНХАН

Хамтлагийн залуус загварын тал дээр үргэлж зөв шийдвэр гаргасан байдаг. "Louis Vuitton" брэндийн эдгээр хослол нь монохром өнгийг  цэцгийн тээглүүртэй хослуулсан нь хамгийн ихээр шүтэн бишрэгчдэд ч таалагдсан нь дамжиггүй.

 

"PRESSIAT"-ЭЭР ГАНГАРСАН ХАЛСИ

Стюарт Вейтцманы платформтой өсгийтэй гутал, гялалзсан улаан уруул, контуртай хацрын яс, хилэн корсетны гялбаа зэргийг хослуулсан энэ дүр төрх нь бусдын сэтгэлийг булаамаар юм.

 

"GUCCI" ДАХЬ ГЭГЭЭН ВИНСЕНТ

Жэсика Честэн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэрээ мөн адил дэрвэгэр хормойтой даашинз өмссөн. Тэрбээр "Gucci" брэндэд нэлээн дуртай бололтой. Даашинзын өнгө, үс засалт нь бүгд хосолж, Грэмми шагнал гардуулах ёслолын супер загваруудын нэг болов.

 

 

ТИНАШЕ

Хөвөн чихэр мэт зөөлөн даашинзын өнгө нь түүний бор арьсанд уусан өгчээ. Эмэгтэй хүний нарийхан биеийг ялдам даашинзаар гангалсан. Энэ даашинз бүх эмэгтэйчүүдийн хүслийн жагсаалтад орсон байна.

 

 

БИЛЛИ ЭЙЛИШ

Готик гэж нэрлэмээр тус загвар нь бусдын нүдийг хужирлав. Шагнал гардуулах ёслолд оролцож буй одод ихэвчлэн өнгөлөг хувцас өмсдөг бол уламжлалт байдлыг Билли хаяж чадлаа.

 

 

 

Эх сурвалж: Elle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж