АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй

АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй

Зарим шатахуун импортлогчид шатахууны үнээ литр тутамд 200-250 төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав. Энэ талаар Уул уурхай, хүнд түйлдвэрийн яамнаас тодруулахад "АИ-92 шатахууны үнэ огт нэмэгдээгүй, 2300 төгрөг хэвээрээ байгаа" гэлээ.

Харин дэлхийн зах зээлийн үнээс хамаарч дизель түлшний үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, 3380 төгрөг болсон бол АИ-95 шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэж, 3260 төгрөг болжээ. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүйг албаныхан хэллээ.

Үнийн зөвлөл 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд хуралдаж, АИ-92 шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гаргасан.  Тэд хэлэхдээ "Монгол Улс шатахууны үнээ Сингапурын зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд уялдуулж тогтоодог. Иймд гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсвөл шатахууны үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг.
Үүнээс хойш үнийг төр, аж ахуйн нэгж оролцохгүйгээр зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч гадаадаас шатахуун импортолж буй үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцно гэсэн үг. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна. Жишээлбэл, нэг удаагийн өөрчлөлт нийт үнийн таван хувиас хэтрэхгүй байх юм. Одоо жижиглэнгийн үнэ 2050 төгрөг байлаа гэхэд нэмэгдэл 100 төгрөгөөс хэтрэхгүй" гэж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж