Хятадын эдийн засгийн өсөлт 2022 оны эхний гурван сард өмнөх оныхоос 4.8 хувиар бага байна. Тиймээс аж үйлдвэрийн хотууд цар тахлын улмаас хаалгаа барьж, дэлхийн худалдаа, үйлдвэрлэлийг тасалдуулах эрсдэлтэй байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн ашиг өмнөх улиралтай харьцуулахад 1.4 хувиас 1.3 хувь болж буурчээ.
ING-ийн Айрис Панг тайландаа энэ улиралд эдийн засаг улам уруудаж, худалдаа үйлчилгээний салбар аюулд орно гэв.
Энэхүү эдийн засгийн бууралт газрын тос, ган, өргөн хэрэглээний бараа, хүнс болон бусад импортын эрэлт болон Хятадын худалдааны түншүүдэд сөргөөр нөлөөлж байна.
ОХУ Украинд хийсэн түрэмгийллийн дараа огцом өссөн нефтийн үнэ Хятадын хэрэглээ буурна гэсэн хүлээлтээс үүдэн бага зэрэг буурчээ.
Бизнесийн төв Шанхай болон бусад аж үйлдвэрийн хотууд руу орж, гарах хөдөлгөөнийг зогсоосноор аж үйлдвэрийн барааны урсгал тасалдсан. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид болон бусад үйлдвэрлэгч үйлдвэрлэлээ багасгаж, зарим нь зогсоожээ.
Эхний улирлын эдийн засгийн өсөлт эрх баригч Коммунист намын жилийн зорилтот 5.5 хувиас доогуур байв. Засгийн газраас их хэмжээний урамшууллын зардал гаргахгүй бол алдагдлыг нөхөхөд хэцүү байх болно гэж ажиглагчид мэдэгджээ.
Хятадын халдварын тоо харьцангуй бага байгаа ч Бээжин 2020 онд тахал эхэлснээс хойших хамгийн том дэгдэлтэд хүн бүрийг тусгаарлах зорилготой “Тэг-Covid” бодлогоор хариу арга хэмжээ авч буй аж.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ