"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг" | News.MN

"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг"

"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг"

"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.19/ бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.


Тэрбээр "Та бүхний бизнес Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Тийм учраас нийгмийн зүгээс тавьж буй асуудлуудад мэдээллээ солилцож, нэгтгэх нь зөв юм. Төсвийн бодлого илүү хэмнэлттэй, татвар төлөгчдийн мөнгийг ил тод, нээлттэй байвал олон жил хүлээгдсэн реформыг хийж чадна. Энэ удаагийн төсвийн тодотгол гурван онцлогтой. Та бүхний байр суурийг сонсч, бодит байдал дээр хэрхэн уялдах вэ гэдгийг сайтар тооцох нь зүйтэй. Төсвийн тодотголоор үнийн өсөлттэй холбоотой хариу үйлдэл үзүүлнэ. Мэдээж бид импортын бараанд хяналт тавих боломжгүй. Гэхдээ үнийн өсөлтийг бууруулах эрх зүйн орчин бий болгож, огцом өсөлттэй байгаа бензин шатахууны үнийг тогтворжуулах нь хувийн хэвшлийнхэнд ихээхэн дэм болно гэж үзсэн.

Зах зээл дээр шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдэх нөхцөл байдал үүссэн байсан. Төр тодорхой хэмжээнд оролцож, тодорхой хөтөлбөр гарган, Засгийн газар, Монголбанк валютын нөөцөд дэмжлэг үзүүлж, Монголд орж ирж буй валютын урсгалыг цаг хугацааны хувьд наашлуулах багц арга хэмжээ авсан.

Мөн хөнгөлттэй зээлийн эх үүсвэрүүд бий болгож, мах болон гурил үйлдвэрлэгчдэд хаврын тариалалтын үеэр дэмжлэг үзүүлнэ. Төрөөс нийтдээ 100 орчим сая ам.долларын хөрөнгө гаргах чиглэлээр Монголбанктай хамтран ажиллана.

Шүүмжлэл гарч байна. Гэхдээ шулуухан хэлэхэд, дайны нөхцөл байдал учраас бид хариу арга хэмжээ авахгүйгээр яваад байвал үнийн өсөлтийг дийлэхгүй болно. Ялангуяа шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдвэл инфляцийг хэт хөөрөгдөнө. Тиймээс мах, гурил, шатахуун гурав дээр Засгийн газар сангийн бодлогоороо, Монголбанк мөнгөний бодлогоороо оролцож, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахаар болсон.

Үнийн саналтай холбоотой багц арга хэмжээ авч байна. Мөн элсэн чихэр, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварын таван хувийг тэглэх санал оруулах гэж байна. Дотоодод ургамлын тос үйлдвэрлэх хүсэлтэй аж ахуйн нэгж байвал түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх багц санал оруулах гэж байна. Цаашлаад Монгол Улс хүнсний хомсдолд орох, энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхэд өөрийн нөөц агуулахтай, өвлийн хүлэмжлэй болох нь чухал.

Бид "10 их наяд"-ын хөтөлбөрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн зөрүүг төсөвт суулгаж, бусад эх үүсвэрийг гаргахад бэлэн. Жишээлбэл, өвлийн хүлэмж барих бол бид хөнгөлөлттэй зээл олгож, томоохон хүнсний агуулах барих санал байвал Засгийн газраас баталгаа гаргаж, урт хугацааны хүүгийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгоно.

Монгол Улс дотоодод хүнсээ хангадаг байх чиглэлд та бүхэн хэрхэн хамтран ажиллах вэ. Хоёрдугаарт, олон жил ярьсан төсвийн зардлыг хэмнэх багц арга хэмжээ авна. Ингэхдээ УИХ, Засгийн газар, шүүх тусдаа арга хэмжээ авч байна. Төр үндэсний хэмжээнд 10 орчим мянган автомашин хэрэглэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-19 66.181.161.59

"… үндэсний хэмжээнд" – ???

Avatar

Зочин 2022-04-19 213.87.128.179

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-19 66.181.188.185

Та нар үнэхээр мэдлэг чадваргүй тааруухан бна. Хөгшин, залуу бүх нарийн мэргэжлийн үнэ цэнэтэй хүмүүсээсээ зөвлөгөө ав. 30 жилийн хугацаанд ямар ч нарийн мэргэшсэн судлаачгүй боллоо.

Avatar

Зочин 2022-04-19 66.181.188.185

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрээ хөгжүүлээ. Энэ ганц хувийн хэвшлийн ажил бишээ.

Avatar

Зочин 2022-04-19 66.181.188.185

Жижиг сажиг юм ярихаа болио. Шинжлэх ухаанаа хөгжүүлээ. Наад захын эм тариагаа гаднаас авмааргүй бна. Био анагаах ухаанаа хөгжүүлмээр бна. Малаа бас эмчилмээр бна. Түүнд хэрэглэдэг эмийн ургамал зэргээ тарьж ургуулмаар бна. Биологич, ургамал судлаач, ойн инженер, хөрс судлаачаа бэлдмээр бна. Эрүүл хүнс хэрэглэмээр бна малын эмч, агрономич бэлд. Сэтгүүлч, жүжигчин, бөх мэт нь улс хөгжүүлдэггүй юм. ШУ хөгжсөн улс хөгждөг юмаа. Бүх суурь ШУ уналтад орлоо.

Avatar

АЖЛААА ХИЙГЭЭЭЧЭЭЭЭ......ЮУН ФОРУМ , СЕМИНАР ВЭ 2022-04-19 202.126.88.193

ӨНӨӨДӨР БАС Л ЮУН СЕМИНАР, ФОРУМ БЭЭЭЭ ⁉️

Avatar

Зочин 2022-04-19 66.181.191.210

Энэ худалч пиздецыг хархаар л бөөлжис хүрнэ

Avatar

Зочин 2022-04-19 103.229.122.64

ДАРГА ОРЛОГЧ ДЭД САЙД ГЭХ МЭТ ОРОН ТООГОО ЦӨӨЛ. ХУВИЙН ХЭВШИЛ ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ РҮҮ ТӨР ГАРАА ДҮРЭХЭЭ БОЛЬ ТӨРӨӨС БҮГДИЙГ ЗААХ ГЭЖ ОРОЛДОХОО БОЛЬ

Avatar

Зочин 2022-04-19 66.181.189.164

Данхар засгийн газраа цомотго

Avatar

зочин 2022-04-19 103.57.92.86

Төрийн тендер нэрээр мөнгийг яаж гуйвчуулдгыг төр ийн тендер зарласан байгууллагууд бодитоор хэрэгжүүлж байгаагын хаагуур нь АТГ яваад байгааг еөнхий сайд та асуух цаг чинь болсон бна. Төрийн 3 өндөрлөг нь нэг юм ярьж байхад доодчуул чинь тендер нэрээр уралдаан зарлаж бна шүү дээ.

Avatar

зочин 2022-04-19 202.126.90.98

Төрийн албанд явдан машинуудын улсын дугаарыг өөр өнгөөр солихгүй бол яг бахь байдгаараа үргэлжилнэ . Хэдэн жилийн өмнө хэдэн жижиг тэрэгнийхээ хаалган дээр цаас нааж ард түмнийг хулхидсан .

Avatar

Зочин 2022-04-19 66.181.189.181

Zasag zahirgaanii hegjee uuurchluhguigeer yamar hemnelt garahgui Ene olon aimag sum darga nar tusviin tsalintanguud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж