"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг"

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг"

"Төр үндэсний хэмжээнд 10 мянган автомашин хэрэглэдэг"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.19/ бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.


Тэрбээр "Та бүхний бизнес Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Тийм учраас нийгмийн зүгээс тавьж буй асуудлуудад мэдээллээ солилцож, нэгтгэх нь зөв юм. Төсвийн бодлого илүү хэмнэлттэй, татвар төлөгчдийн мөнгийг ил тод, нээлттэй байвал олон жил хүлээгдсэн реформыг хийж чадна. Энэ удаагийн төсвийн тодотгол гурван онцлогтой. Та бүхний байр суурийг сонсч, бодит байдал дээр хэрхэн уялдах вэ гэдгийг сайтар тооцох нь зүйтэй. Төсвийн тодотголоор үнийн өсөлттэй холбоотой хариу үйлдэл үзүүлнэ. Мэдээж бид импортын бараанд хяналт тавих боломжгүй. Гэхдээ үнийн өсөлтийг бууруулах эрх зүйн орчин бий болгож, огцом өсөлттэй байгаа бензин шатахууны үнийг тогтворжуулах нь хувийн хэвшлийнхэнд ихээхэн дэм болно гэж үзсэн.

Зах зээл дээр шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдэх нөхцөл байдал үүссэн байсан. Төр тодорхой хэмжээнд оролцож, тодорхой хөтөлбөр гарган, Засгийн газар, Монголбанк валютын нөөцөд дэмжлэг үзүүлж, Монголд орж ирж буй валютын урсгалыг цаг хугацааны хувьд наашлуулах багц арга хэмжээ авсан.

Мөн хөнгөлттэй зээлийн эх үүсвэрүүд бий болгож, мах болон гурил үйлдвэрлэгчдэд хаврын тариалалтын үеэр дэмжлэг үзүүлнэ. Төрөөс нийтдээ 100 орчим сая ам.долларын хөрөнгө гаргах чиглэлээр Монголбанктай хамтран ажиллана.

Шүүмжлэл гарч байна. Гэхдээ шулуухан хэлэхэд, дайны нөхцөл байдал учраас бид хариу арга хэмжээ авахгүйгээр яваад байвал үнийн өсөлтийг дийлэхгүй болно. Ялангуяа шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдвэл инфляцийг хэт хөөрөгдөнө. Тиймээс мах, гурил, шатахуун гурав дээр Засгийн газар сангийн бодлогоороо, Монголбанк мөнгөний бодлогоороо оролцож, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахаар болсон.

Үнийн саналтай холбоотой багц арга хэмжээ авч байна. Мөн элсэн чихэр, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварын таван хувийг тэглэх санал оруулах гэж байна. Дотоодод ургамлын тос үйлдвэрлэх хүсэлтэй аж ахуйн нэгж байвал түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх багц санал оруулах гэж байна. Цаашлаад Монгол Улс хүнсний хомсдолд орох, энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхэд өөрийн нөөц агуулахтай, өвлийн хүлэмжлэй болох нь чухал.

Бид "10 их наяд"-ын хөтөлбөрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн зөрүүг төсөвт суулгаж, бусад эх үүсвэрийг гаргахад бэлэн. Жишээлбэл, өвлийн хүлэмж барих бол бид хөнгөлөлттэй зээл олгож, томоохон хүнсний агуулах барих санал байвал Засгийн газраас баталгаа гаргаж, урт хугацааны хүүгийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгоно.

Монгол Улс дотоодод хүнсээ хангадаг байх чиглэлд та бүхэн хэрхэн хамтран ажиллах вэ. Хоёрдугаарт, олон жил ярьсан төсвийн зардлыг хэмнэх багц арга хэмжээ авна. Ингэхдээ УИХ, Засгийн газар, шүүх тусдаа арга хэмжээ авч байна. Төр үндэсний хэмжээнд 10 орчим мянган автомашин хэрэглэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж