Найман банк хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн зээл олгож байна

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Найман банк хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн зээл олгож байна

Найман банк хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн зээл олгож байна

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгохоор болсон. Засгийн газраас нийт 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. ХХААХҮЯ-наас мэдээлснээр, тус зээлийн хүрээнд:

-ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 150 тэрбум төгрөг,

-Үр тариа, тос, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бусад ашигт таримлын тариалалт эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, нөөцийг нэмэгдүүлж, хангамж, үнийг тогтворжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөг,

-Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 50 тэрбум төгрөг,

-Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөг,

-Арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөг,

-Намрын ургацаас ургамлын тос, гурил, тэжээлийн үйлдвэрт улаанбуудай худалдан авахад зориулан 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйг дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкаар олгож буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж