Викториа Бекхэмийн 48 насны төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Викториа Бекхэмийн 48 насны төрсөн өдөр

Викториа Бекхэмийн 48 насны төрсөн өдөр

“Spice girls” хамтлагийн дуучин, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм өнгөрсөн Ням гаригт 48 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөр хүү Брүүклин Беххэмийн хуримтай хэдхэн хоногийн зөрүүтэй болж, Их Британийн алдарт гэр бүл хөл хөдөлгөөн ихтэй байв.

Тэрбээр Миами дахь “Sushi Fly Chicken” япон ресторанд гэр бүл, ойр дотнын найзуудын хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэжээ. Мөн тус рестораны эзэн Дэвид Грутман, эхнэр Изабела Грутманы хамт үдэшлэгт оролцжээ. Үдэшлэгт Викториагийн нөхөр Дэвид Бекхэм болон том хүү Брүүклин Бекхэмээс бусад гурван хүүхэд нь байсан аж.

Баярын амттан найман давхар гайхамшигтай бялуу байжээ. Рестораныг нил ягаан өнгөөр чимжээ. Викториа төрсөн өдрийн гоёлоороо уламжлалт даашинз бус загварлаг цагаан хослол сонгосон байна. Олны нүдийг хужирласан уг хослол 2260 фунт стерлингийн үнэтэй гэж “Daily mail”-д мэдээлжээ. Цахим сүлжээнд тавигдсан "загварлаг" төрсөн өдрийн зургуудаас та бүхэнтэй хуваалцаж байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж