Шанхайд өнгөрсөн Бямба гаригт Covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрчээ. Хятад даяар бүс нутгууддаа хяналтаа чангатгаж, Omicron хувилбарыг устгах зорилготой "динамик цэвэрлэгээ" арга барилаа үргэлжлүүлж байна.
Apple-ийн нийлүүлэгч Foxconn болон Жэнжоу нисэх онгоцны буудлын эдийн засгийн бүс Баасан гаригт "эпидемийн нөхцөл байдалд тохируулан" 14 хоногийн түр хөл хорио зарлав. Хятадын баруун хойд хэсэгт Шиань хот оршин суугчдыг орон сууцнаасаа гарахгүй байхыг уриалж, ажилчид гэрээсээ ажиллах журам гаргаж өгчээ. Харин Шиань хотын засгийн газрын албан тушаалтан хөл хорио тогтоохгүй гэсэн байна.
Шанхай хотын ойролцоох Сужоу хотод хөл хорио тогтоож, ажлаа гэрээсээ хийх журам гаргав. Тус хот сүүлийн хоногт 500 гаруй халдвартай иргэн бүртгэсэн гэж мэдээлсэн. Хятадын төв Шанхай хотод дөрөвдүгээр сарын 15-ны дотор 3590 өвчний шинж тэмдэг бүхий тохиолдол бүртгэгдэж, Covid-19-ийн шинж тэмдэггүй 19923 тохиолдол бүртгэгджээ.
Тус хотын 25 сая оршин суугчийн дийлэнх нь гэртээ хөл хорионд орсон хэвээр байгаа аж. Гэвч Шанхай хотын өвчлөлийн тоо улс даяарх өвчлөлийн тооноос харьцангуй өндөр байгаа юм байна. Иргэд хоол хүнсний зүйл дууссан тул бөөндөө жагсчээ. Гэвч цагдаа, эмнэлгийн ажилтнуудын хяналт чангарсан тул жагсаал үр дүнд хүрэлгүй таржээ.
Эх сурвалж: THE GUARDIAN