АНУ болон Их Британийн эрх баригчид дэлхийг хамарсан хямралын хариуцлагыг өөртөө хүлээж, Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоох цаг болсон гэж өнгөрсөн Ням гаригт ОХУ-ын Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий мэдэгдэв.
"АНУ болон Их Британи Украинд бодлогогүй бодлого явуулсны үр дүнд дэлхийг хамарсан хямрал дэгдсэний хариуцлагыг хүлээн зөвшөөрч, "Киевийн амьтны хүрээлэн"-д "гар бөмбөг" нийлүүлэхээ зогсоох цаг болсон. Яагаад гэвэл үр дүн нь дэлхий нийтэд харамсалтайгаар төгсөж болзошгүй" гэж Оросын парламентын гишүүн өөрийн Telegram-сувагтаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны "Лондон тун удахгүй Украинд батлан хамгаалахад нь шаардлагатай хэрэгслүүд, тэр дундаа хуягт техник нийлүүлнэ" гэсэн мэдэгдлийн талаар өөрийн сэтгэгдлээ бичжээ.
Слуцкий "Ийм тохиолдолд энд батлан хамгаалахын тухай бус, харин "Киевийн дэглэмийн барууны кураторууд" нь Украиныг Оростой сөргөлдөх талбар болгон үргэлжлүүлэн ашиглах хүсэл эрмэлзлийн тухай яриа өрнөх болно" хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр "Дэлхийн аюулгүй байдалд ийнхүү хариуцлагагүй хандах нь урьдчилан таамаглах аргагүй үр дагаварт хүргэж болзошгүйг Москва анхаарууллаа. Хэрэв үүнийг ойлгохгүй байгаа бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлсэн шиг Украинд нийлүүлэх зэвсэг агуулсан аливаа ачаа нь Киевийн дэглэмийг цэрэггүйжүүлэх тусгай ажиллагааны хүрээнд манай Зэвсэгт хүчний хууль ёсны бай болох магадлалтай. Ер нь иймэрхүү юм аль хэдийнэ болоод эхэлсэн" гэж бичжээ.
Эх сурвалж: ИА ТАСС