М.Даваабанди, Л.Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

М.Даваабанди, Л.Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдана

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын жингийн урьдчилсан барилдаан боллоо. Манай улсаас 55 кг-ын жинд ОУХМ М.Даваабанди, 87 кг-ын жинд спортын мастер Л.Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдах юм. М.Даваабанди Энэтхэгийн Аржум Халакуритэй, Л.Батбаяр Энэтхэгийн Сунил Кумартай медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанаа хийнэ.

Тэмцээний 63 кг-ын жинд Д.Балжинням Ираны Имам Хоссейн Мохаммадид 4:12-оор, 77 кг-ын жинд О.Сүлдхүү Японы Кодаи Сакүрабад 0:9-өөр, 130 кг-ын жинд Д.Хүдэрбулга Японы Арата Сонодад 1:7-гоор тус тус ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

“БУЯНТ-УХАА”-Д БОЛОХ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спорт ордонд энэ сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Бөх сонирхогчид үнэгүй үзэх боломжтой тус тэмцээний хуваарийг танилцуулья.

Дөрөвдүгээр сарын 19 Мягмар

08.30-09.00 – Сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын жин үзэлт

11.30-14.30 – Сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

17.15-17.45 – Нээлтийн ёслол

18.00-21.00 – Сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 20 Лхагва

08.30-09.00 – Сонгомол бөхийн 60, 67, 72, 83, 97 кг-ын жин үзэлт

11.30-14.30 – Сонгомол бөхийн 60, 67, 72, 83, 97 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14.30-15.30 – Техникийн зөвлөгөөн

18.00-21.00 – Сонгомол бөхийн 60, 67, 72, 83, 97 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 21 Пүрэв

08.30-09.00 – Эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын жин үзэлт

11.30-14.30 – Эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

18.00-21.00 – Эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 22 Баасан

08.30-09.00 – Эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жин үзэлт

11.30-14.30 – Эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

14.30-15.30 – Техникийн зөвлөгөөн

18.00-21.00 – Эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23 Бямба

08.30-09.00 – Эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын жин үзэлт

11.30-14.30 – Эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

18.00-21.00 – Эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 24 Ням

08.30-09.00 – Эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын жин үзэлт

11.30-14.30 – Эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

18.00-21.00 – Эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж