"Байрактар" маш их алдартай болсон тул украинчууд гэрийн тэжээвэр амьтдаа хүртэл Турк улсад үйлдвэрлэсэн дроны нэрээр нэрлэх болжээ. Өнгөрсөн сард Киев хотын дарга тус хотын амьтны хүрээлэнгийн шинэ төрсөн лемурийг Байрактар гэж нэрлэнэ гэж мэдэгдэв. Тус улсын Гадаад хэргийн яам мөн Киевийн цагдаагийн газрын нохой сургалтын төвийн өөр нэгэн гөлгийг Байрактар гэж нэрлэжээ.
Барууны болон Украины албаны хүмүүс Туркийн “Bayraktar TB2” нисгэгчгүй онгоцыг Оросын довтолгоог эсэргүүцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж магтсан байна. Учир нь тус нисгэгчгүй “Bayraktar TB2” онгоцууд Оросын давшилтыг удаашруулж, хаахад гайхалтай хувь нэмэр оруулсан гэж үздэг. “TB2”, дунд өндөрт тэсвэрлэх чадвартай онгоц олон жилийн турш нисэх хүчинд ажиллаж байна.
Тус онгоц 2014 оноос хойш Ирак, Сирийн хойд хэсэгт Туркийн цэргийн хүчний гол техник хэвээр байгаа юм. Сүүлийн үед Ливи, Уулын Карабах зэрэг мөргөлдөөн дэх тэнцвэрт байдлыг хангахад тусалсан гэж нэрлэгдэх болсон. Харин “Bayraktar TB2”-оор украинчууд Оросын объектуудад цохилт өгч буйг харуулсан бичлэг цацагдах болжээ. Тиймдээ ч Украины эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болж буй аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ