Европын холбоо Марин Ле Пенээс болгоомжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Европын холбоо Марин Ле Пенээс болгоомжилж байна

Европын холбоо Марин Ле Пенээс болгоомжилж байна

Франц улсад шинэ ерөнхийлөгчийг томилох сонгууль болж байна. Энэ нь мөн шинэ Европын холбоог удирдах удирдагчийг сонгох томоохон сонгууль юм. Өнгөрсөн хугацаанд Европын холбоо болон Францын үйл ажиллагааг Эммануаль Макрон удирдаж байв. Саналын тоогоор Марин Ле Пен хоёрдугаар байранд явж буй ч хоёрдугаар шатны сонгуулиар нөхцөл байдал хэрхэн эргэх нь таамаглашгүй.

Марин Ле Пен "Frexit" гэх нууц үйл ажиллагаа өрнүүлдэг гэсэн мэдээлэлд холбогджээ. Ле Пен тус үйл ажиллагааг үгүйсгэсэн ч Европын холбоо түүнээс болгоомжилж байна. Мөн Эммануалийн тал тус нууц үйл ажиллагаа Франц болон Европын холбооны ирээдүйд саад учруулна гэж үзэж буй аж.

Сонгогчид Ням гаригт Ле Пен болон төв үзэлт “La République En Marche” хөдөлгөөнийг тэргүүлдэг, одоогийн ерөнхийлөгч Эммануал Макрон хоёрын хэнийг сонгохоо шийднэ. “Rassemblement National” (Үндэсний ралли) намын тэргүүн Ле Пен энэ удаагийн сонгуулиар Европын холбоонд хандах хандлагаа эрс бууруулжээ. Анх 2017 онд Марин Ле Пен тус холбоонд нэгдэхээр бол бүтцийн өөрчлөлт хийнэ гэж шуугиулсан аж. Европын холбоо тус асуудлыг зургаан сарын турш хэлэлцэж, олон нийтийн санал асуулга явуулсны эцэст шийднэ гэж байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж