Украин Европын холбоонд элсэхэд нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Украин Европын холбоонд элсэхэд нэг алхам ойртлоо

Украин Европын холбоонд элсэхэд нэг алхам ойртлоо

Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2022.04.18/ Европын холбоонд элсэхэд шаардлагатай баримт бичгээ албан ёсоор бүрдүүлж өгчээ. “Нэр дэвшигчийн статустай болох журам ойрын хугацаанд хэрэгжвэл Украины ард түмний түүхэнд эерэг нөлөө үзүүлнэ” гэж Зеленский хэлсэн байна.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Урсула вон дер Лейен энэ сарын 8-нд Киевт айлчлах үеэрээ элсэлтийн хуудсыг Зеленскийд гардуулж өгсөн. Тухайн үед Украиныг Европын холбооны гишүүн болгох ажлыг аль болох хурдан эхлүүлнэ гэж амалж байв.

Ирэх зургадугаар сард болох Европын зөвлөлийн хурлын үеэр Украинд нэр дэвшигчийн статусыг олгоно гэж найдаж буйгаа Зеленскийн ажлын албаны орлогч өчигдөр мэдэгдсэн. Европын зөвлөлийн цахим хуудаст байршуулсан хуваариас харахад нэр дэвшигчийн статус олгох хурал зургадугаар сарын 23, 24-нд болох аж.

Одоо нэн тэргүүнд тус зөвлөлөөс Украины гишүүнчлэлд шаардлагатай дагаж мөрдөх шалгууруудын талаар зөвлөмж гаргах юм. Нэр дэвшигч орны хувьд Украин өөрийн хууль тогтоомжоо Европын холбооны хууль эрх зүйн орчинтой уялдуулах талаар хэлэлцээ хийж эхлэх юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж