Элон Маск Твиттерийн ТУЗ-ийн цалинг тэглэнэ гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Элон Маск Твиттерийн ТУЗ-ийн цалинг тэглэнэ гэж сүрдүүлэв

Элон Маск Твиттерийн ТУЗ-ийн цалинг тэглэнэ гэж сүрдүүлэв

Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск олон нийтийн сүлжээ Твиттерийг 43 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан. Түүнчлэн тэрбээр Твиттерт хэдийнэ гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамгийн том хувьцаа эзэмшигч болсон билээ.

Түүний худалдан авах санал Твиттерийн Төлөөлөн удирдах зөвлөлд таалагдаагүй бөгөөд тэдний хооронд маргаан дэгджээ. Улмаар Элон Маск сүүлд жиргэхдээ Твиттерийн ТУЗ-ийн ашиг сонирхол хувьцаа эзэмшигчидтэй нийцэхгүй байгааг шүүмжилж, компанийг өөрийн болгосныхоо дараа тэдний цалинг тэглэнэ гэжээ.

Маск "ТУЗ-ийн гишүүдийн цалинг тэглэснээр жил бүр гурван сая ам.доллар хэмнэнэ" гэж жиргэсэн байна.

Эх сурвалж: FORTUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж