Элон Маскийн “SpaceX” компани ирээдүйд Ангараг гариг дээр бие даасан хот байгуулахаар төлөвлөж буй.
“TED conference”-ийн дарга Крис Андерсон өчигдөр /2022.04.18/ Элон Масктай ярилцахдаа Ангараг руу аялах тасалбарын үнийг асуужээ. Элон Маск энэ асуултад хариулахдаа “100 мянган ам.доллар бол ихэнх хүмүүст боломжийн үнэ. Мэдээж үнэ тогтооход эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлнө. Гэхдээ хот байгуулалтын ажилд шаардлагатай хүний нөөцийг Ангараг руу аваачихын тулд аяллын үнийг боломжийн байлгах ёстой болж байна” гэжээ.
“Ангараг руу аялахад 100 мянган ам.доллар шаардагдах юм бол бараг бүх хүн ажиллаж, хуримтлуулсны эцэст мөнгөө цуглуулаад явах боломжтой болно гэж би бодож байна. Бид энэ аяллыг хүн бүхэнд хүртээмжтэй байлгахыг хүсч байна” гэж Маск хэлжээ.
Түүнчлэн Элон Маск ярилцлагынхаа үеэр засгийн газраас ивээн тэтгэх, зээл авах зэрэг санхүүгийн бусад боломжит эх үүсвэрийн талаар дурдсан байна.
Ангараг гариг дээр анхны хүн 2029 онд газардаж магадгүй гэж Элон Маск хэлсэн. Тэрбээр 2050 он гэхэд нэг сая хүнийг Ангараг руу илгээхийн тулд 10 жилийн дотор 1000 хөлөг онгоц бүтээнэ гэж хэлж байжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ