Орхон аймгийн 5 дугаар сургуулийн багш, сурагчид
Худалдаа хөгжлийн банк хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх, мөн эрдэм мэдлэгтэй зөв хүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ удаа нийслэлийн ерөнхий боловсролын 133, 146 дүгээр сургууль болон Орхон аймгийн 5 дугаар сургуулийн номын санг тохижуулж, номын фондыг нь баяжуулж өглөө.
Орхон аймгийн 5 дугаар сургуулийн багш, сурагчид
Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу сурагч хүүхдүүдийн сонирхолд нийцсэн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чиглэлээр бүрдүүлсэн. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй багтсан. Ийнхүү төслийн хүрээнд нийт 50 сургуулийн 150,000 гаруй хүүхэд залуус, 5500 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчийн боловсролд хувь нэмрээ оруулаад байна.
Нийслэлийн 146 дугаар сургуулийн багш, сурагчид
Төсөл цаашид ч үргэлжлэх бөгөөд ерөнхий боловсролын 300 сургуулийн номын санг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь 540 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг боловсролд бодитой хөрөнгө оруулалт болох билээ. Сурагч хүүхдүүд маань Монголын ирээдүйг гэрэлтүүлж, олон салбар чиглэлээр дэлхийд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.
Нийслэлийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид
Худалдаа Хөгжлийн Банк
Холбоотой мэдээ