Ханхүү Харри, Меган нар хатан хааныг эргэж очжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри, Меган нар хатан хааныг эргэж очжээ

Ханхүү Харри, Меган нар хатан хааныг эргэж очжээ

Их Британийн ханхүү Харри эхнэр Меган Марклын хамтаар Их Британийн хааны гэр бүлээс өрх тусгаарлан АНУ-д суурьшаад багагүй хугацаа өнгөрч буй. Тэд хэргэм зэргээсээ татгалзан Их Британиас нүүж, АНУ-д ирсэн нь олон таамаг, маргаан дагуулсан юм.

Ханхүү Харри, Меган нар энэ долоо хоногийн эхээр хатан хаан II Элизабетаг эргэж очжээ. II Элизабета өнгөрсөн хоёрдугаар сард COVID-19 цар тахлын халдвар авснаасаа хойш Виндзор цайздаа биеэ тэнхрүүлж байгаа юм. Тэрбээр цар тахлын халдвараас эдгэрсэн боловч ядарч, сульдах болсноо ярьжээ. Хатан хаан II Элизабета дөрөвдүгээр сарын 21-нд 96 нас зооглоно.

Харри АНУ-д нүүж ирснээсээ хойш хоёр удаа Их Британид очжээ. Сүүлд тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сард өвөө, хунтайж Филиппийн оршуулгад оролцсон байна. Харин Меган Марклын хувьд 2020 оны гуравдугаар сард Их Британиас явснаасаа хойш Европт хөл тавиагүй юм.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж