368,439 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.19-нд нийтлэгдсэн

368,439 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 133,773,433 төгрөгийн үнийн дүн бүхий 368,439 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +13.55%), "Булган ундрага" ХК (BUN +11.45%) болон "Монгол шуудан" ХК (MNP  +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" ХК (TVT -12.50%), "Дархан нэхий" ХК (NEH -10.26%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR  -9.55%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 18,416 ширхэг нэгж эрхийг 7,453,943 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 180,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.78хувиар буурч, 37,202.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,117,627,684,749 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж