Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2022.04.19/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.
БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | |||
10.00 | Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Бусад | “Жанжин Д.Сүхбаатар” танхим | |
12.00 | Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох | “Жанжин Д.Сүхбаатар” танхим | |
14.00 | Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх | “Их Эзэн Чингис хаан” танхим | |
15.00 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал: · Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох · Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ус ашиглалт болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ | “Жанжин Д.Сүхбаатар” танхим |
Холбоотой мэдээ